“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэс Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Засварын Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаал нь засвар үйлчилгээний багуудад долоо хоног тутмын засвар үйлчилгээний төлөвлөгөөг мөрдүүлэхийн тулд Засвар үйлчилгээний ахлах инженерт байнгын дэмжлэг үзүүлж ажиллана. Анхан шатны засвар үйлчилгээний үр ашиггүй байдлыг тодорхойлж, засвар үйлчилгээг үр ашигтай гүйцэтгэх төслүүдийг удирдана. Мөн тодорхойлсон ажил нь урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний стратегид дэмжлэг үзүүлэх байдлыг хангах замаар шалгагчдад дэмжлэг тусламж үзүүлж ажиллана. Засвар үйлчилгээний инженер нь Уг шалтгааны шинжилгээг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс ажлын талбайн үзлэг шалгалтыг удирдан явуулж, найдвартай ажиллагааны инженерүүдэд ажлын талбайн дэмжлэг тусламж үзүүлнэ.
Үүрэг даалгавар
- Тогтмол хяналт шалгалт хийж, тоног төхөөрөмжийн эвдрэл доголдлыг илрүүлэх, мэдээлэх талаар Хөрөнгө шалгагчдыг сургах/зөвлөх.
- Төлөвлөсөн засвар үйлчилгээг нэмэгдүүлэх үүднээс ажлын эрэмбэ дарааллыг тогтоох.
- Хамгийн ноцтой эвдрэл доголдлыг бууруулах үүднээс дагалдуулан сургахад анхаарч ажиллах (Чухал 5 доголдол).
- Найдвартай ажиллагааны инженерүүдэд уг шалтгааныг тогтоож, Чухал 5 доголдлын шийдлийг тодорхойлох чиглэлээр дэмжлэг үзүүлэх.
- Найдвартай ажиллагааны төсөл, шинэчлэл, тоног төхөөрөмжийн өөрчлөлтийн ажлын хэрэгжилтийг удирдан явуулах.
- Долоо хоног тутмын төлөвлөгөөний хэрэгжилтийн асуудлуудыг судалж, шийдвэрлэх, саатал эсвэл зөрчлийн уг шалтгааныг тодорхойлох.
- Засвар үйлчилгээний ажлыг тасралтгүй сайжруулах.
- Ажлын явцыг үр дүнтэй оновчлох үүднээс засвар үйлчилгээний ажилд гарах асуудлыг шийдвэрлэх.
- Уг шалтгааны шинжилгээг (RCA) үр дүнтэй явуулах үүднээс ажлын талбайн үзлэг шалгалтыг удирдан явуулах..
- Долоо хоног тутмын тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийг засвар үйлчилгээний багтай уялдуулах.
- Засварын дараах тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийн талаар их засварын зөвлөхүүдэд санал зөвлөмж өгөх.
- Өдөр тутмын сул зогсолтыг хянаж, эвдрэл доголдлыг багасгах боломжийг тодорхойлох (шийдэлд хүрэх).
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Шаардлагын дагуу Механик инженер эсхүл холбогдох мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
- Хамгийн багадаа 5 жилийн механикийн талбарт ажилласан туршлагатай байх.
- Суурь шалтгааны шинжилгээ хийх чадвартай байх (Apollo, Taproot, эсвэл үүнтэй төстэй)
- Механик эвдрэлийн шинжилгээний сургалт (Катерпилларын эвдрэлийн ахисан түвшний шинжилгээ эсвэл үүнтэй төстэй)
- Англи хэлээр ярьж бичих чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)