“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Хөрөнгийн удирдлагын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дахин засварлагдах эд ангийн зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн дахин засварлагдах нөөцийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж, зохион байгуулахад оршино.
Үүрэг даалгавар
- Аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргах ба хариуцан ажиллаж байгаа ажлын хэсгүүдэд аюулгүй ажиллагааны бүхий л стандарт дүрэм журмыг даган мөрдөнө.
- Багийнхаа бусад гишүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд эрсдлийг танин тодорхойлж, эрсдлийг бууруулж удирдана.
- Оюу Толгой компаны динамик хөгжлийн орчин дахь байнгын зорилгод нийцсэн өөрчлөлт шинэчлэлтүүдийн үйл явцад тусламж дэмжлэг үзүүлнэ.
- Эд ангиудыг САП системд сэргээн засварлагдах ангилалд оруулахад тусламж үзүүлнэ.
- Системийн шинэчлэлтийг цаг алдалгүй хийнэ.
- САП системд сэргээн засварлагдах эд ангиудтай мөн тоног төхөөрөмжтэй холбоотой бүхий л процессуудад хариуцлага хүлээнэ.
- Гол хамтрагч талуудтай хамтран сэргээн засварлагдах эд ангиудын шаардлага болон бэлэн байдлыг хариуцан ажиллана.
- Дотооддоо болон гадааддаа засагдах эд ангиудын шаардлага, процесс дээр оффсайт инженерүүдтэй хамтран ажиллана.
- Эд анги тоног төхөөрөмжүүдийн сэргээн засварлагдах үйл ажиллагаа болон үйл явцтай холбоотой дүрэм журмуудыг дагаж мөрдөнө.
- Үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалтад өөрийн санал бодлоо илэрхийлж хүргэж байх
- Өдөр тутамдаа өөрийн ахлахуудтайгаа идэвхтэй хамртан ажиллана.
- Компаны даяар явагдаж байгаа олон талт төсөл хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлнэ.
- Өөрийн кареер, ажлын хариуцлага, зан байдал болон хувь хүнийхээ хөгжил дэвшлийг удирдан ажиллана.
- Хамтран ажиллаж үнэ цэнэ бүтээлцэх байдлаар өөрийн болон байгууллагын зорилгодоо хүрэх ажлын бүхий л процесс, дадлага туршлага, системүүдийг дэмжиж ажиллана.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх..
- Meханик Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Багаар ажиллах чадвартай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
-
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт