“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гадаргын Үйл Ажиллаагааны-Хаягдлын Далангийн  хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дадлагын оюутан  ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг. Уг ажлын байрны зорилго нь  компанийн бодлого журмын дагуу багийн зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хаягдал ба ус хадгалалтыг аюулгүй түвшинд төлөвлөхийн сацуу хянан удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ажлын байран дахь хувийн хариуцлага, мэдлэг дээр тулгуурлан аюулгүй байдлыг хангаж ажлын соёлыг дээшлүүлэх, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах  асуудлуудад хариуцлагатай, идэвхтэй хандлагыг бий болгох.
  • Байгууламжийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж буй эсэхийг баталгаажуулах үүднээс техникийн хяналтын үр дүнг нягтлан шалгах.
  • Үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэгч багуудтай хамтран ажиллах ба зураг төслийн дагуух гүйцэтгэлийн хэрэгжилтэд хяналт тавих.
  • Зорилтот төлөвлөөнд хүрэхийн тулд Уурхайн болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны багуудыг дэмжих замаар хамтран ажиллах. Ажлын стандарт журам / туршлагуудад үндэслэн шаардлагатай зөвлөмж, туслалцааг үзүүлэх.
  • ХХБ-н барилгын үе шат, хаягдалын хатаалт, ус хэмнэх хамгийн оновчтой стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх. Жишээ нь ХХБ-н Төлөвлөлт нь ХХБ-н барилга, үйл ажиллагаа, ил уурхайн үйл ажиллагаа, чанарын хяналт, чанарын баталгаа болон бусад багуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
  • ХХБ-н зураг төслийн (дизайн) инженерийн нарийвчилсан загвар боловсруулахад дэмжлэг үзүүлэх.
  • Хүдрийн хаягдал, усны менежментийн найдвартай байдлыг хангахын тулд процессийн оновчлол , арга зүй болон технологийн програмуудыг оновчлоход дэмжлэг үзүүлэх.
  • Дээд түвшиний менежерүүд болон Уурхайн төлөвлөлтийн хэлтсийн гаргасан шийдвэрийг дагаж, дэмжиж ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженер-геологи, гидрогеологи, гидротехник болон барилгийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлийнх байх
  • Хөрсний механикийн үндсэн болон түүнээс дээш мэдлэгтэй

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)