“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Төслийн талбайн дэд бүтэц, үйлчилгээ – Кэмп, уурхайн талбайн үйлчилгээ- Цахилгаан үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Дадлагын оюутан  ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүрэг даалгавар

  • Дэд бүтэцийн Цахилгааны үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааг дэмжих
  • Үйл ажиллагааны хүрээнд мэдээлэл цуглуулах
  • Тоног төхөөрөмж дээр бага түвшиний эрсдлийн үнэлгээ хийх
  • Найдвартай ажиллагаа болон Засварын инженер, мэргэжилтэнд тусламж үзүүлэх
  • Тоног төхөөрөмжүүд дээр хийсэн мэдээлэл, үр дүнгийн талаар хэрэглэгчдэд мэдээлэх, харилцан уялдаатай ажиллах
  • Хөрөнгө материалын ашиглалтын нөхцөл, ажиллагаатай холбоотой мэдээллийг бэлтгэх, түүний засвар үйлчилгээний шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх
  • Цахилгаан хэлтэсийн бизнесийн сайжруулалтын инженерийн судалгааны ажлыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх.
  • Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн Цахилгааны инженерийн чиглэлээр суралцаж буй бакалаврын өдрийн ангид суралцдаг 4 эсвэл 5-р дамжааны оюутан эсвэл төгссөн шинэ төгсөгч байх.
  • Голч оноо (GPA) 4.0 онооны системээр 3.2 ба түүнээс дээш байх.
  • Харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Цагийн менежментийн чадвар сайтай байх.
  • Багийн гишүүнчлэлээр ажиллах чадвартай байх.
  • Англи хэлний ярианы болон бичгийн чадвар сайн байх нь давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)