“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Дадлагын оюутан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Кемп сайтын үйлчилгээ хэлтэс – Захиргааны багт өдөр тутам дэмжлэг үзүүлж ажиллах.
- Утасны дуудлагад хариулж байнга найрсаг харилцаж асуудалд мэргэжлийн түвшинд түргэн шуурхай хандах.
- Харилцагч хэлтсүүддээ төвлөрсөн захиргааны дэмжлэг үзүүлж ажиллах. Ингэхдээ мэдээллийн нууцлалыг хадгалан, хурдан дипломат арга барилаар ажиллахад анхаарах.
- Уулзалт болон сургалтын өрөөнүүдийн захиалгыг хариуцаж зохион байгуулах.
- Харилцагч хэлтсүүдийн аялал тээврийн зохицуулалтыг хийж, аяллын систем дээрх ажилчдын мэдээллийг бүрэн зөв хөтлөх бүрдүүлэх.
- Удирдах ажилтнаас даалгасан бусад үүрэг даалгавар.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх. Мөн 3, 4-р курсын оюутан байж болно. Хүний нөөц, аялал жуулчлалын менежмент эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
- Голч дүн 3.2 ба түүнээс дээш байх ёстой (4.0 шатлалаар)
- Цагийг үр ашигтайгаар зохицуулах чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвар сайн бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)