“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газарт Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дадлагажигч оюутан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Дотоод харилцаа холбооны багийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
- Дотоод харилцаа холбооны баг болон хэлтсийн зохион байгуулсан тусгай төслүүдэд дэмжлэг үзүүлэх.
- Үргэлжилж буй харилцаа холбооны төслүүдийг дэмжиж ажиллах.
- Дотоод харилцаа холбооны багийн гишүүдийн зааж өгсөн захиргааны үүрэгт ажлыг дэмжиж ажиллах.
- Англиас монгол руу болон монголоос англи руу бичгийн орчуулга хийх, хяналт хийх.
- Дотоод харилцаа холбооны баг болон хэлтсийн үйл ажиллагаанд сайжруулалтын санал гаргах.
- Мэдээллийн багийг дэмжиж ажиллах, контент бэлтгэх.
Тавигдах шаардлага
- Монгол улсын иргэн байх
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежид бакалавр эсвэл магистрын түвшний холбогдох чиглэлээр өдрийн ангийн хөтөлбөрт суралцаж байгаа мөн тухайн хичээлийн жилд 3-4-р курсийн оюутан байх (Олон улсын харилцаа, Сэтгүүл зүй, Бизнесийн удирдлага, Маркетинг, Харилцаа холбоо, Гадаад хэлний орчуулга, Олон нийтийн харилцаа, Мультимедиа зэрэг мэргэжил болон холбогдох чиглэлүүдээр суралцдаг байх)
- Дүнгийн голч (GPA) 4.0 онооны системээр 3.0 буюу түүнээс дээш байх
- Монгол болон англи хэлний өндөр мэдлэгтэй байх
- Microsoft Office-ийн програмуудыг ашиглах чадвартай байх
- Дасан зохицох болон хурдан суралцах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)