“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн төсөл – Хүний нөөц хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дадлагажигч оюутан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Сургалтын файлуудыг эмх цэгцтэй зохион байгуулалахын тулд он дарааллын дагуу бичиг баримтуудыг системтэйгээр хадгалах системийг хөгжүүлэх
- Сургалтын материалуудыг зөв олж, тодорхойлоход нь сургалтын багийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх
- ОТ-ын сургалтын зорилтуудтай нийцүүлэн явцын дэмжлэгийг үзүүлж, бизнесийн хэрэгцээ шаардлагуудад нийцэж ажиллах
- Өөрийн зан төлөв, гүйцэтгэл, хөгжилд анхаарч карьерээ удирдах
- Хувь хүний болон байгууллагын хүрэхийг зорьж буй үр дүнд хүрэхийн тулд, хамтын ажиллагаа болон үнэт зүйлсийг амьдралд хэрэгжүүлэх замаар сургалтын процессын хэрэгцээ, практикууд болон системийг дэмжих
- Хувийн болон байгууллагын зорьж буй үр дүнд хүрэхийн тулд хувийнхаа гүйцэтгэлийг удирдах
- LMS болон сургалтын баримт бичгүүдийг хэрэглэхэд сургалтын багийн гишүүдийг дэмжих
- Гүний уурхайн төслийн сургалтын багт шаардлагатай материалуудыг хэвлэх, хамаарах фолдерт холбогдох стандартын дагуу байршуулах
- Шаардлагатай материалуудыг хэвлэж, тоног төхөөрөмжийн операторуудад үнэмлэх бэлдэх, тараах
- Сургалтын хуваарийг тодорхой хуваарийн дагуу хэвлэх, тодорхой самбар мэдээллийн цэгүүдэд байршуулах
- Аливаа засвар үйлчилгээ, МТ-той холбоотой ажлын шаардлага гарвал захиргааны ажилтнуудад мэдэгдэх
- Оффисын хангамжыг хариуцах
- Сургалтын хуваарь гаргах процесс, үйл ажиллагаанд оролцох, мэдээлэл дамжуулах
Тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, ХАБЭА, хөдөлмөрийн эрүүл ахуй, хүний нөөцийн чиглэлээр суралцаж буй 3 болон түүнээс дээш курсын бакалаврын оюутан байх бөгөөд голч дүн нь 3.2 ба түүнээс дээш байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)