“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Ил уурхайн үйл ажиллагаа – Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дадлагажигч оюутан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүрэг даалгавар

  • ЭМААБО-ны холбогдох стандартуудын дагуу ажиллах, мөн бусдын эерэг хандлагыг хөхүүлэн дэмжиж аюулгүй ажиллагааны талаар идэвхи, санаачлагатай ажиллах
  • Багийн бүх гишүүдийн аюулгүй байдалд анхаарч, эрсдэлийг тодорхойлж бууруулах мөн удирдах
  • Аюулгүй ажиллагааны талаархи ярилцлага тогтмол хийх.
  • Уурхайн үйл ажиллагааг төлөвлөлттэй уялдуулан уурхайн төлөвлөгөөг боловсруулахад туслах
  • Тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын төлөвлөлтийг гүйцэтгэлтэй нь харьцуулах
  • Уурхайн ашиглалтын багт хүдрийн хэмжээ, агуулгын талаар өдөр тутам, долоо хоног тутмын чиглэл өгөх уурхай ашиглалтын өдөр/долоо хоног тутмын төлөвлөгөө гаргах
  • Ил Уурхай болон баяжуулах үйлдвэрийг өндөр бүтээлтэй ажиллуулахын тулд хүдрийн агуулга, материалын төрлийг зөв үнэлэх
  • Тэсэлгээний өмнөх болон дараах дүн шинжилгээ хийх, тэсэлгээний дизайн боловсруулах замаар өрөм тэсэлгээний үйл ажиллагааны багт техникийн туслалцаа үзүүлэх
  • Хамгийн сүүлд батлагдсан санал зөвлөмжид үндэслэн завсрын үе шат/овоолго/хаягдлын зураг төслийг шинэчлэх
  • Гадны оролцогч талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцаа тогтоох, хөгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Уул уурхайн инженер, Өгөдлийн шинжээчийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)