“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхай-Уурхайн зохицуулалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Дадлагажигч оюутан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Долоо хоногийн нэгдсэн төлөвлөгөө, Гүний уурхайн ээлжийн нэгдсэн төлөвлөгөө, Олборлолтын ээлжийн нэгдсэн төлөвлөгөө гаргахад туслах, дэмжлэг үзүүлэх
- Оюу Толгой компанийн үнэт зүйлсийг баримтлан ажиллах
- Төлөвлөгөөт ажлуудыг зөв, бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, журам, зааврыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Өдөр тутмын болон долоо хоногийн төлөвлөгөөний хяналт, хэрэгжилтийн мэдээллийг бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлэх
- Аюулгүй байдлын манлайлал үзүүлэх, ноцтой эрсдлүүдийг удирдах, уурхайн үйл ажиллагааны төлөв байдлыг ажиглах зорилгоор Гүний уурхайд орж үйл ажиллагаатай танилцах
- Долоо хоногийн ба ээлжийн нэгдсэн төлөвлөгөөний явцад сайжруулалтын санал оруулах
- Төлөвлөгөө гаргахтай холбоотой журам, зааврыг баримтжуулах, шинэчлэхэд туслах
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт суралцаж байгаа
- Уул уурхай, металлурги, үйлдвэрийн инженерчлэл, процессын инженерчлэлийн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшихээр суралцаж байгаа
- Голч оноо 3.2 ба түүнээс дээш байх (4.0 үнэлгээний системээр).
- Харилцааны өндөр ур чадвартай байх.
- Цаг баримтлах чадвар сайн байх.
- Багаар ажиллах чадвартай байх.
- Англи хэлний ярианы болон бичгийн чадвар сайн бол давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)