“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Кемп, уурхайн талбарын үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах болон Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Дадлагажигч оюутан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Тусгай систем ашиглан тээврийн хэрэгслийн мониторинг гүйцэтгэх, өгөгдөл цуглуулж боловсруулалт анализ гүйцэтгэх.
- Журам, бодлого зөрчигдсөн тохиолдлуудыг илтгэн тайлагнах, статистик мэдээ бэлтгэх.
- Өдөр тутмын болон долоо хоног тутмын тээврийн үйл ажиллагааны бүтээмжийн шинжилгээ гүйцэтгэхэд туслах.
- Зорчигч тээврийн болон ахуйн үйлчилгээний автопаркийн ажлын бодит гүйцэтгэлийг өдөр тутамдаа хянаж системрүү дата оруулах.
- GPS өгөгдөлд тулгуурлан ажлын төлөвлөлт болон маршрут зохиох, хянах.
- Тээврийн хэрэгслийн ашиглалтын тооцооллыг гүйцэтгэх.
- Зорчигч тээврийн үйл ажиллагаатай холбоотой сайжруулалтын төслүүд дээр туслалцаа үзүүлэх.
- Өндөр түвшний ур чадвартай байж бизнесийн ёс зүйг мөрдөн ажиллах.
- ЭМААБО-ны холбогдох стандартуудын дагуу ажиллах, мөн бусдын эерэг хандлагыг хөхүүлэн дэмжиж аюулгүй ажиллагааны талаар идэвх, санаачлагатай ажиллах.
- Багийн бүх гишүүдийн аюулгүй байдалд анхаарч, эрсдэлийг тодорхойлж бууруулах мөн удирдах.
Тавигдах шаардлага
- Их, дээд сургууль, коллежоос олгосон бакалаврын зэрэг, эсвэл түүнтэй дүйцэхүйц болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, эсвэл одоогоор суралцаж буй байх. Тээврийн менежмент болон Уул уурхайн менежментийн чиглэлээр суралцсан бол давуу тал болно.
- 3-аас доошгүй жил тус чиглэлээр суралцсан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Power BI, Tableu системүүд дээр ажиллах чадвартай, MS Excel MS Access ажиллах бүрэн чадвартай.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)