“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Компанийн хэрэг эрхлэх хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Дадлагажигч Оюутан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Архивын баримтын бүртгэл хийх, нэгдсэн бүртгэлийг шинэчлэх
- Бусад хэлтэс, нэгжээс ирсэн архивын баримтын бүртгэлийг шалгах, шаардлагатай бол засварлах
- Баримтын дугаар, нэр, индекс, баркод, он, сар, өдөр, хадгалсан байршил зэрэг баримтын мета өгөгдлийг бичих, шинэчлэх.
- Боловсруулалт хийх, засч сэлбэх, хамгаалах зэрэг хадгалалт, хамгаалалтын зорилгоор хадгаламжийн нэгж, баримтыг шалгах, үнэлэх
- Баримт материалыг сканнердах, хуулбарлах
- Зөвшөөрөл өгсний үндсэн дээр баримтыг аюулгүй, зохих арга замаар шилжүүлэх, устгах
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд бакалаврын зэрэгт суралцаж байгаа өдрийн ангийн 3 – 5 дугаар курсын
- оюутан байх эсвэл төгсөөд удаагүй оюутан байж болно
- Маш сайн харилцааны ур чадвартай байх
- Цагийг үр ашигтайгаар зохицуулах чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвар сайн бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)