“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Санхүү, бизнес – Төсөл хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Дадлагажигч Оюутан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 3 сарын хугацаатай болно

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүрэг даалгавар

  • Баг хамт олон, ажлын арга барил, туршлага болон  Рио Тинто-ийн хөтөлбөрүүдтэй танилцах, туршлага хуримтлуулахад зориулан төлөвлөгдсөн ажлын хүрээнд даалгагдсан олон төрлийн хуваарьт ажлуудыг гүйцэтгэнэ.
  • Өгөгдөл цуглуулж, тэдгээрт анхан шатны дүн шинжилгээ хийнэ.
  • Баримтжуулах, хянах, тест хийх ажлууд дээр төвлөрөн ажиллана.
  • Бэлэн, ойлгомжтой, шууд эх үүсвэрээс авсан материалуудыг ашиглан асуудлын шийдлийг гаргах.
  • Дата цуглуулж, анализ хийх болон загварчлалтай холбоотой ажлуудыг хийх гүйцэтгэх төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах.

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Уурхайн инженер чиглэлээр Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд
  • сургуульд бакалаврын зэрэгт суралцаж байгаа өдрийн ангийн 4 эсвэл 5 дугаар курсын
  • оюутан байх эсвэл төгсөөд удаагүй оюутан байж болно
  • Голч дүн 3.2 ба түүнээс дээш байх ёстой (4.0 шатлалаар)
  • Маш сайн харилцааны ур чадвартай байх
  • Цагийг үр ашигтайгаар зохицуулах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвар сайн бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыгбүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)