Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Ил уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дадлагажигч оюутан шалгаруулж авна. 3 сарын хугацаатай.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүрэг даалгавар 

  • Уурхайн үйл ажиллагааг тєлєвлєлттэй уялдуулан уурхайн тєлєвлєгєєг боловсруулахад туслах
  • Тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын төлөвлөлтийг гүйцэтгэлтэй нь харьцуулах
  • Уурхайн ашиглалтын багт хүдрийн хэмжээ, агуулгын талаар өдөр тутам, долоо хоног тутмын чиглэл өгөх уурхай ашиглалтын өдөр/долоо хоног тутмын төлөвлөгөө гаргах
  • Ил Уурхай болон баяжуулах үйлдвэрийг өндөр бүтээлтэй ажиллуулахын тулд хүдрийн агуулга, материалын төрлийг зөв үнэлэх.
  • Тэсэлгээний өмнөх болон дараах дүн шинжилгээ хийх, тэсэлгээний дизайн боловсруулах замаар өрөм тэсэлгээний үйл ажиллагааны багт техникийн туслалцаа үзүүлэ

 Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Уурхайн инженер чиглэлээр Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд бакалаврын зэрэгт суралцаж байгаа өдрийн ангийн 4 эсвэл 5 дугаар курсын оюутан байх эсвэл төгсөөд удаагүй оюутан байж болно
  • Голч дүн 3.2 ба түүнээс дээш байх ёстой (4.0 шатлалаар)
  • Маш сайн харилцааны ур чадвартай байх
  • Цагийг үр ашигтайгаар зохицуулах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвар сайн бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)