Оюу Толгойн ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг татан ажиллуулахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадна.

“Оюу толгой” ХХКийн Санхүү, бизнесийн газарт Улаанбаатар хотод 3 сарын хугацаатай дадлага хийх нэг (1) Дадлагажигч оюутан шалгаруулж авна.

Оюу Толгой ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Үүрэг даалгавар

  • Хувь нийлүүлэгч/Харилцагч байгууллагатай хамтран ажиллаж буй ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Хурал, уулзалт зохион байгуулах, шаардлагатай бэлтгэл ажлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай бол тэмдэглэл хөтлөх, албажуулах
  • Мэдээллийн хүсэлтийн бүртгэлд хүсэлтийг бүртгэх, тайлагнах
  • Оюу Толгойн уурхайн цогцолбор болон Даланзадгад/Ханбогд суманд Хувь нийлүүлэгчийн төлөөлөл, харилцагч байгууллагын зочид айлчлах, ажиллахад дэмжлэг үзүүлэх, аяллыг зохион байгуулахад оролцох
  • Удирдлагаас даалгасан бичиг баримтыг стандартын дагуу боловсруулах
  • Шаардлагатай тохиолдолд орчуулгын дэмжлэг үзүүлэх
  • Бизнесийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан өгсөн бусад ажил, үүргийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  •  Монгол улсын иргэн
  • Бакалаврын өдрийн ангийн эсвэл магистрын түвшний боловсрол эзэмшиж буй оюутан /
  • Сурлагын голч үнэлгээ 3 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй, чадвартай байх
  • Байгууллагын дотоод нэгжүүд болон гадны байгууллагуудын төлөөлөлтэй харилцахад нээлттэй, бичгийн болон аман харилцааны ур чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх
  • Багаар болон бие дааж ажилладаг байх
  • Баримт бичиг боловсруулах, бүрдүүлэх, бүртгэл, архивын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Өргөдлийн маягтыг  ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар