“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
“Оюу толгой” ХХК – Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэст Улаанбаатар хотод 3 сарын хугацаатай дадлага хийх нэг (1) Дадлагажигч оюутан шалгаруулж авна.
“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох, нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Нэгжийн ажлын шаардлагаас хамаарч бичгийн орчуулга хийх
- Арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулах ажилд нэгжийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх
- Хамтрагч талууд болон олон нийттэй харилцах ажилд нэгжийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх
- Олон нийтийн болон дотоод сүлжээнд нийтлэх контент бүтээх ажилд оролцож, сайжруулах санал зөвлөмжөө хуваалцах
- Нэгжийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг сайжруулах чиглэлээр санаачилга гарган ажиллах
- Монгол хэл дээр албан бичиг болон контент бэлтгэх ажлын хүрээнд нэгжийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх
- Уурхайн ажилчдад зориулсан арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллах
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Олон улсын харилцаа, Хэвлэл мэдээлэл, Бизнесийн удирдлага, Маркетинг, Харилцаа, Гадаад хэлний орчуулга эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курс эсвэл магистрын оюутан байх
- Англи хэлний дундаас багагүй түвшний мэдлэгтэй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
- Олон хүмүүсийн өмнө гарч ярих, илтгэх чадвартай байх
- Хувийн зохион байгуулах чадвартай, хариуцлагатай байх
- Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
- MS Office 365 хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх
Өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Товч намтар (англи, монгол хэлээр)
- Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр
- Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар