“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн засварын урт хугацааны төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь урт хугацааны төлөвлөгч ажлын байрны зорилго нь тодорхой хөрөнгийн төрөл/үүрэг хариуцлагын хүрээний, хөрөнгийн нийт ашиглалтын хугацааны стратеги, бизнесийн төлөвлөгөөтэй уялдсан урт хугацааны төсөв, түүний урьдчилсан тооцооллыг үнэн зөв боловсруулахад оршино.
Үүрэг даалгавар
- Цахилгаан Нарийн хэмжүүрийн Урт хугацааны засвар үйлчилгээний урьдчилсан тооцооллыг боловсруулж, шинэчлэх (Үйлдвэрийн үйл ажиллагаа, ЭМААБО-ны дүрэм журамтай нийцсэн байх)
- Урт хугацааны засвар үйлчилгээний төлөвлөгөө, стратеги, ажлын дарааллыг уялдуулан боловсруулах
- SAP систем/өгөгдлийн санд тоног төхөөрөмжийг талаарх мэдээлэл, төлөвлөгөөг шинэчлэн оруулах – баталгаат хугацааг хянах
- Хөрөнгийн төрлийн ашиглалтын нийт хугацааны төлөвлөгөө, урт хугацааны засвар үйлчилгээний төлөвлөгөө, зардлын модуль зэргийг хариуцан, мэдээллээр хангах. Үүнд, шинээр хүлээн авсан хөрөнгө, ашиглалтын хугацааны сунгалт, хөрөнгийн бүрэлдэхүүний төлөвлөгөөний өөрчлөлт, хөрөнгө ашиглалтаас гарах зэрэг хөрөнгийн ашиглалтын хугацаанд гарах бүхий л өөрчлөлтүүдтэй уялдуулан засвар үйлчилгээний төлөвлөгөө, загварыг шинэчлэх ажил орно.
- Үйлдвэрлэлийн төлөвлөгөө, ноцтой эрсдэлийн үзүүлэлт/хөрөнгийн чухлын зэрэг, капитал хөрөнгийн төлөвлөгөөний бүх гол мэдээллийг нэгтгэх, засвар үйлчилгээний төлөвлөгөөний шалгуур үзүүлэлтийг (бүрэлдэхүүн хэсгүүдээр авч үзэх) хянах
- CAPEX зардлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох (өндөр үнэтэй зүйлсийг солих), эцсийн хэрэглэгчээс зөвшөөрөл авах
- Засвар үйлчилгээний дүн шинжилгээг (төлөвлөгөө, өнгөрсөн хугацаанд бодит мэдээлэлд үндэслэн) бүрэлдэхүүн хэсгүүд, хэрэгцээт тоо хэмжээ, гэрээт байгууллагын ажиллах хүчинд тавих шаардлага зэргийг тодорхойлох
- Зардал/хөрөнгийн хэсэг тус бүрийн ZBB төсвийг боловсруулах, зардлын төвийн хариуцагчтай хийх жил тутмын төсвийн хяналтын уулзалтыг бэлтгэх, зохион байгуулах
- Засварын төлөвлөгөө гаргаж хянаж сайжруулах ажлыг SAP дээр үүсгэн хийх
- Тухайн төлөвлөгөөнд хамааралтай PRT болон BOM системд орсон эсэхийг шалгаж нягтлан таск лист үүсгэх ажилд туслах
- Засвар үйлчилгээний стратегийн үр ашигтай байдлыг тодорхойлох, найдвартай ажиллагааны инженерийн багт дэмжлэг үзүүлэх замаар шаардлагатай өөрчлөлтийг тодорхойлох
Тавигдах шаардлага
- Цахилгааны Инженер бакалавр түүнтэй дүйцэх болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх мөн энэ чиглэлээр бакалаврын зэрэг эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Хамгийн багадаа 2 жил холбогдох албан тушаалд ажиллаж, эсхүл томоохон практик туршлага, ажлын байран дээрх дадлагажиж туршлагажсан байх.
- Цахилгаан эсвэл ижил төстэй тоног төхөөрөмжийн их засварын ажилд оролцож байсан туршлагатай байх.
- SAP зэрэг компьютержсэн засвар үйлчилгээний удирдлагын систем (CMMS) дээр ажиллаж байсан 2 жилийн туршлагатай байх.
- Компьютерийн дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт