“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн засварын төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Засварын удирдлагын систем (SAP) дээр тоног төхөөрөмжийн бүртгэл, ажил үүргийн жагсаалт, бараа материалын хөтлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх
- Ажил үүргийг аль болох аюул эрсдэлгүй гүйцэтгэхэд чиглэсэн бэлтгэл ажлуудыг хийж аюулгүй ажиллагаатай холбоотой байнгыны үзлэг шалгалт явуулах
- Засварын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүх бараа материалыг захиалах, шаардлагатай зөв сэлбэг хэрэгслүүд ажлыны талбай дээр бэлэн байлгах
- Цахилгааны ахлах ажилтнуудтай төлөвлөсөн ажлын чанарыг хэлэлцэх, ажлын гүйцэтгэлийг ажлын талбар дээр тогтмол шалгах, үзлэг хийх.
- Бизнес шийдлийн хүрээнд алба, хэлтсүүдийн Төсөв боловсруулах, хөтлөх, чанарыг сайжруулах
- САП систем дээр захиалсан эд ангийг хангалтын модулийг хянах, яаралтай шаардлагатай сэлбэг, эд ангиудын түүхийг хөтлөх
- Цахилгаан тоног төхөөрөмжийн бодит түүхийг хөтлөх үүднээс САП систем дээр бараа материалын кодчлол боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Ажил гүйцэтгэсний дараа төлөвлөлтийгй сайжруулах үүднээс төрөл бүрийн уулзалт, хурал зохион байгуулах.
- Гүйцэтгэлийн Хэмжүүр Үзүүлэлтийн утга учир, хэрхэн тухайн үнэлгээг хийдэг талаар бүрэн ойлголттой байх
- Хэрэв Гүйцэтгэлийн Хэмжүүр Үзүүлэлт муу гарсан тохиолдолд сайжруулалт хийх чадвартай байх
- Засварын супервайзоруудтай хамтран аюулгүй ажиллагааны зааварчилгаа боловсруулж хэрэгжүүлэх
- Цахилгааны Инженерүүд болон бусад багуудтай хамтаран төслийн ажлын зардалын тооцоолол гаргах
- Засвар үйлчилгээний тактикийг сайжруулсан байдлаар богино хугацааны цахилгааны засварын төлөвлөгөөг боловсруулж үүнд тулгуурлан засварын ажлын даалгаварыг аюулгүй, үр дүнтэй
Тавигдах шаардлага
- Цахилгаан болон Цахилгааны Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврын зэрэг эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Хамгийн багадаа 2 жил холбогдох албан тушаалд ажиллаж, эсхүл томоохон практик туршлага, ажлын байран дээрх дадлагажиж туршлагажсан байх.
- Цахилгаан эсвэл ижил төстэй тоног төхөөрөмжийн их засварын ажилд оролцож байсан туршлагатай байх.
- SAP зэрэг компьютержсэн засвар үйлчилгээний удирдлагын систем (CMMS) дээр ажиллаж байсан 2 жилийн туршлагатай байх.
- Компьютерийн дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт