“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Гүний уурхайн төслийн автоматжуулалтын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд цахилгаан нарийн хэмжүүрийн багийн оролцоотой төслүүд, нэмэлт өөрчлөлт сайжруулалт дээр нарийн хэмжүүр, автоматжуулалттай холбоотой ажлыг компанийн бодлого журмын дагуу удирдан зохион байгуулахад оршино.
Үүрэг даалгавар
- Ажлын талбайд хийгдэж байгаа сайжруулалт болон нэмэлт төсөлтэй холбоотой PLC программын өөрчлөлт түүнийг дагасан зураг схемийн өөрчлөлтийг боловсруулах
- Систем дээр Өөрчлөтийн менежментийн хүсэлтийг үүсгэж баримт бичгийг баталгаажуулах, үүрэг даалгаврыг бие даан эсвэл хөндлөнгийн бусад багийн гүшүүдтэй хамтран гүйцэтгэх.
- Нарийн хэтжүүр, автоматжуулалтын тоног төхөөрөмжийн зураг боловсруулах болон гүйцэтгэх ажлын хамрах хүрээг төсөвт багтаан тооцоолоход бусад багуудад дэмжлэг үзүүлэх
- Шаардлагатай тохиолдолд инженер техникийн ажилтнуудад бүх талын ажил үүргийн туслалцаа дэмжлэг үзүүлэх.
- Аливаа төлөвлөгөөт ажлын зохицуулалт дээр Төлөвлөлтийн багтай харилцан хамтран ажиллах.
- Одоогийн хяналтын PLC код болон процессийг сайжруулах
- Хөрөнгийн нөхцөл байдал болон ажлын үзүүлэлтийн мэдээллийг бэлтгэн засвар үйлчилгээний шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх.
- Гүний уурхайн нэвтрэлтийн төлөвлөгөөний дагуу автоматжуулалт болон цахилгаан сүлжээний угсралт суурилуулалтыг хийж гүйцэтгэхэд багуудад дэмжлэг үзүүлэх
- Гүний уурхайн төслийн өөр өөр үе шатуудад барилгын угсралтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах.
- Баримт бичгийн хяналт, тайлагнах процесс, үзлэг шалгалт, ослын судалгаа, техникийн зааварчилгаа, дүн шинжилгээ зэрэгт дэмжлэг үзүүлэх.
- Удирдлагын зүгээс гаргасан шийдвэрт дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах, санал бодлоо зохих ёсоор илэрхийлэх, өөр боломжит хувилбарыг дэвшүүлэх
- Бүх суурилуулалтыг C2 стандартын дагуу хийж гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавих
- C1 тусгаарлалтын стандартыг дагаж мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих
- Инженерийн шийдэл санал дэвшүүлэх, өөрчлөлт шинэчлэлтийг ажил хэрэг болгох ажлыг удирдлагаар хангаж ахлах ажилтнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх
- Компанийн бодлого, дүрэм журам, аюулгүй ажиллагааны соёлыг гэрээт гүйцэтгэгч болон ажилтнуудад үлгэрлэн харуулж, дэмжлэг туслалцаа үзүүлэх, зааварчилгаа өгөх
Тавигдах шаардлага
- Засвар үйлчилгээний инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Төсөл удирдах, асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн байх.
- 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
- Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой байх
- Microsoft excel болон оффисын программууд дээр ахисан түвшний туршлагатай байх
- Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт