“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь үйлдвэрийн хариуцсан хэсгийнхээ засвар үйлчилгээний ажлыг аюулгүй болон чанарын өндөр түвшинд зөв арга барилаар гүйцэтгэхэд оршино. Мөн компаны бодлого, дүрэм журамыг заавал дагаж мөрдөж ажиллана.
Үүрэг даалгавар
- Тоног төхөөрөмжийн хуваарьт үзлэг болон засвар үйлчилгээг хийх
- Засвар хийгдэж буй бүх ажлууд дараах байдлаар явагдаж байгаа эсэхийг нягталж
- Ажлын захиалгын картан дээр хийгдсэн бүх ажлыг үнэн зөв бичиж тэмдэглэдэг байх, тухайн тоног төхөөрөмжийн дугаар болон байрлалыг мөн бичдэг байх
- Ажлын захиалгын картан дээр ашигласан бүх эд ангийг бичдэг байх
- Шинээр суулгасан эд ангийн сериал дугаарыг бичдэг байх
- Салгаж авсан эд ангийн сериал дугаарыг бичдэг байх
- Стандарт ажлын журамд нэмэлтээр тусгагдах шаардлагатай техникийн шинэчлэлийг гараар засаж бичдэг байх
- Хариуцсан хэсгийн тоног төхөөрөмжүүдийнхээ сэлбэг хэрэгсэлийн систем дээр шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлдэг байх
- Ажлын явцын талаар ахлах ажилтандаа мэдээлдэг байх
Тавигдах шаардлага
- Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт