“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн дэд бүтцийн төлөвлөлтийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Дэд бүтцийн төлөвлөгч нь гүний уурхайн үйл ажиллагааны хүрээнд дэд бүтэц, үйлчилгээний төслүүдийн стратеги төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Энэхүү албан тушаалтан нь янз бүрийн оролцогч талуудтай хамтран ажиллах, эрсдэлийн үнэлгээ хийх, шилдэг туршлагыг хэрэгжүүлэх замаар дэд бүтэц, үйлчилгээний төслүүдийг аюулгүй, үр ашигтай, төсөвт багтаан хэрэгжүүлэх байдлыг хангана. Дэд бүтцийн төлөвлөгч нь баг хоорондын харилцаа холбоог явуулах, нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох, захиргааны шаардлагуудыг зохицуулахын тулд техникийн туршлага, төслийн удирдлагын ур чадварыг ашиглан гүний уурхайн дэд бүтэц, үйлчилгээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн дэд бүтэц, үйлчилгээний төслүүдийн нарийвчилсан төлөвлөгөө, хуваарь, товыг боловсруулах.
- Ажиллах хүч, тоног төхөөрөмж, материал зэрэг шаардлагатай нөөцийг тодорхойлж, үр дүнтэй хуваарилах.
- Төслийн бүх талын нийцлийг хангахын тулд дотоод болон гадаад оролцогч талуудтай хамтран ажиллах.
- Төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны дүрэм журмын хэрэгжилтийг хангахын тулд барилгын ажлын талбайг тогтмол шалгах.
- Барилга угсралтын явцад үүссэн аливаа асуудал, бэрхшээлийг авч үзэх, шийдвэрлэх.
- Хэрэглээний зүйлсийн ашиглалтын дүн шинжилгээ, худалдан авалтын урьдчилсан таамаглалыг гаргахын тулд урьдчилан таамаглах, төсөвлөх арга хэрэгслийг боловсруулах.
- Цагийн/ажлын хуваарь, төсөв болон аливаа асуудлын талаарх өөрчлөлт шинэчлэлтийг/шинэ мэдээллийг багтаасан ажлын явцын тайланг оролцогч талуудад тогтмол гаргаж өгөх.
- Өөрчлөлт, зөвшөөрөл зэрэг төслийн бүх үйл ажиллагааны иж бүрэн баримт бичгийг хөтлөх.
Тавигдах шаардлага
- Бакалавр эсвэл түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Уул уурхайн инженер, барилгын инженер эсвэл үүнтэй төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
- Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 3-аас багагүй жилийн турш холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх
- Харилцааны өндөр ур чадвартай Англи хэлээр аман болон бичгээр харилцах чадвартай байх
- Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай
- Төслийн удирдлагын чиглэлээр ажиллаж бичиг баримт, тайлан боловсруулж байсан туршлагатай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт