“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Гүний Уурхайн үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн дадлагажигч оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна. (Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай ажлын байр болно.)
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааг танин мэдэх, олборлолтонд ашигладаг тоног төхөөрөмжийн ерөнхий ажиллагааны талаар мэдлэг хуримтлуулахад оршино.
Үүрэг даалгавар
- Шууд удирдлагын өгч буй зааварчилгааны дагуу ажиллах
- Гүний уурхайн тоног төхөөрөмжүүдтэй танилцан ажиллуулж сурахын тулд сургалтын хөтөлбөрт заагдсан сургалтуудад тогтмол хамрагдах
- Туршлагатай ажилтныг дагалдан ажил үүрэг гүйцэтгэх
- Ажлын захиалга/өгсөн зааварчилгааны дагуу ажлаа зохион байгуулж ажиллах
- Гүний уурхайн хариуцсан тоног төхөөрөмжид үзлэг шалгалт, цэвэрлэгээ хийж эвдрэл гэмтлийг мэдэгдэх
- Компанийн бүх л бодлого, дүрэм журмыг дагаж мөрдөх
- Өдөр тутам, долоо хоног бүрийн төлөвлөсөн болон төлөвлөгдөөгүй ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх
- Ажлын төлөвлөгөөг биелүүлэхэд хувь нэмэр оруулахын тулд хамтран ажиллагч болон бусад операторуудтай хамтарч ажиллах
- Байгаа бололцоог цаг тухайд нь үр дүнтэй ашиглахын тулд ажлын хэрэгцээ шаардлагыг урьдчилан тооцоолж, эн тэргүүнд хийгдэх ажлуудаа эрэмбэлэх
- Багаж, тоног төхөөрөмжүүдийг таньж ялгаж мэдсэнээр эд ангиудыг ачиж буулгаж сурах, ачиж буулгахад туслах
- Ажлын орчныг байнга цэвэр байлгах
- Аливаа ажлыг эхлэхийн өмнө шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх зэргээр компанийн аюулгүй ажиллагааны дүрэм журмуудыг байнга сахин биелүүлэх
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан бол давуу тал болно
- Монгол улсын жолооны хүчин төгөлдөр В,C,M ангиллын жолооны үнэмлэхтэй байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Харилцааны ур чадвартай байх
- Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)