“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Ханган Нийлүүлэлтийн газарт Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагын зөвлөх  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү талбайд зонхилон ажиллах албан тушаалын зорилго нь нягт хамтын ажиллагаа тогтоосны үндсэн дээр үйл ажиллагааны багуудын буюу Гүний уурхайн удирдах ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх,Oюу Tолгойн Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагын үнэлгээний оноог жилээс жилд сайжруулж, сайжруулалтын гол төслүүдийг хэрэгжүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Үйл ажиллагааны бүх багт ялангуяа Гүний уурхайн гэрээт гүйцэтгэгчдийг үр дүнтэй удирдан зохицуулах чиглэлээр дэмжлэг, зөвлөгөө өгөх.
  • Нэр заасан удирдах ажилтан/компанийн төлөөлөгч болон гэрээт гүйцэтгэгчдэд ЭМААБОЧ, гэрээт гүйцэтгэгчийн удирдлагын бодлого, үйл явц, журмыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж, дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх .
  • Шаардлагатай тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчийн ажлын талбайн аудит шалгалтыг тухайн салбар нэгжийн гэрээний менежментийн зохицуулалтын дагуу зохицуулах.
  • Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагатай бодлого, журам, систем шинээр боловсруулахад дэмжлэг, зөвлөгөө өгөх.
  • Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагын салбар нэгжийн хэмжигдэхүүнийг хариуцах
  • Шаардлагын дагуу сар, улирлын болон бусад гэрээний гүйцэтгэлийн үнэлгээнд оролцох.
  • Оюу Толгой-н Хангамжийн хэлтэс (ОТХХ) болон үйл ажиллагааны нэгжүүдийн хооронд нягт харилцаа холбоо тогтоох.
  • Ажлын багцын нийцлийг шалгах аудит хийх.
  • Салбар нэгжийн хэмжээнд гэрээт гүйцэтгэгчийн удирдлагын шилдэг туршлагыг хэрэгжүүлэхэд заавар чиглэл өгөх, хөгжүүлэх ажил хийх.
  • Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагатай холбоотой дэлхийн шилдэг туршлага бий болгох чиглэлээр бусад бүтээгдэхүүний групптэй хамтарч ажиллах.
  • Удирдах ажилтан болон ажилтан/гүйцэтгэгчийн хооронд үр дүнтэй харилцаа холбоо тогтоож, хадгалах.
  • Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагыг сайжруулах ажлын шинэ арга барилыг тодорхойлох.
  • Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагатай холбоотой бизнесийн үйл ажиллагаанд зориулсан санал санаачилгыг тодорхойлоход туслах.
  • Эрсдэлийг тодорхойлох, удирдан зохицуулах илүү сайн арга замаар дамжуулан гүйцэтгэгчийн удирдлагын чиглэлээр салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах.
  • Оюу толгой компанийн гэрээт гүйцэтгэгчийн удирдлагын баримт бичиг, сургалтын агуулгыг шинэчлэх, оролцогч талуудад хүргэх.
  • Хүссэн үр дүнд хүрэхийн тулд аюулгүй ажиллагаа, зардал, бүтээмжийн ГҮҮ зэрэг системийн баталгаажуулалтын үйл явцыг тодорхойлж, оновчтой болгох.
  • Хөтөлбөрийг хэрэгжилтийг удирдан зохицуулж, систем, зохион байгуулалт, ур чадварыг дээшлүүлэх зэрэг тогтвортой үр дүн гаргах өөрчлөлт хийх
  • Байгууллагын хүрээнд ажил гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх нөөцийг бүрдүүлэх.
  • Дээрх үндсэн ажлуудаас гадна тус албан тушаалтан нь гүйцэтгэгчийн удирдлагын чиглэлээр сайжруулалт хийнэ.

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, Нийлүүлэлтийн сүлжээний удирдлага, Гэрээний менежмент, Төслийн менежмент,эсхүл холбогдох мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Холбогдох чиглэлээр буюу талбайн/ахлах ажилтнаар 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл тусгай практик туршлага эзэмшсэн, ажлын байран дээр ажиллаж суралцсан байх.
  • Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагын ажлын туршлагатай байна.
  • Төсөл удирдах, зардал/аюулгүй ажиллагааг сайжруулах ажлын туршлагатай байх.
  • Аналитик дүн шинжилгээ болон асуудал шийдвэрлэх, харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх.
  • MicrosoftOffice-ын программууд дээр ажиллах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх мэдлэг чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

 

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт