“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

 

“Оюу толгой” ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Хөдөлмөрийн харилцааны хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Гэрээт байгууллагын хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь гэрээт байгууллагын хөдөлмөрийн харилцаа, асуудалтай холбоотой аливаа санал санаачлагад дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль, дүрэм журам, Оюу Толгой ХХК-ийн дүрэм, журмын хүрээнд гэрээт байгууллагуудын хөдөлмөрийн харилцааны оролцоог хангах, гэрээт байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад үйл ажиллагаанд оролцоно. Хөдөлмөрийн харилцааны удирдлагын төлөвлөгөө, гүйцэтгэл, санал гомдол барагдуулах удирдлагын систем зэрэг олон талт хөдөлмөрийн харилцаа болон асуудал дээр гэрэээт байгууллагуудтай хамтран ажиллах замаар гэрээт байгууллагын хөдөлмөрийн харилцаатай холбоотой оролцоо, хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулна. Гэрээт байгууллагын хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтэн нь Хүний нөөцийн бизнес түншүүд (ХНБТ), Хөдөлмөрийн асуудал, Хүний нөөцийн үйлчилгээ хариуцсан ажилтнууд болон тухайн чиглэлээр мэргэшсэн ажилтнуудтай хамтран ажиллаж дэмжлэг үзүүлнэ. Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн нь бодлого, журмыг сайжруулахад санал оруулж үйл ажиллагааг улам сайжруулахын төлөө эрмэлзэнэ.

Үүрэг даалгавар

 

  • Гэрээт байгууллагын ажилтнуудын асуудлыг Боловсон хүчин, бүтэц зохион байгуулах алба, шугаман удирдлагуудад бүрэн харуулахын тулд ХНХХ-ны дүн шинжилгээний тайланг боловсруулж, хүргэх ажлыг тодорхойлж, удирдах. Асуудал гарахаас урьдчилан сэргийлэх, асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргахад туслах үүднээс ХХ асуудлыг (шууд удирдлага, бизнесийн удирдах ажилтнууд) тодорхойлохдоо тоон мэдээлэл ашиглахад анхаарах. Хангамжийн хэлтэс болон ХНБТ хамтран тайлан тавих, онцлох зүйлсийг үйл ажиллагааны ерөнхий менежер, ба менежерүүдтэй хүргэх
  • Гэрээт байгууллагын ХХ-ны удирдлагатай холбогдуулан бизнесийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээг ойлгож, холбогдох оролцогч талууд, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах
  • Хөдөлмөрийн харилцааны Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Оюу толгой ХХ-ны стандарт, хүний нөөцийн бодлого, журам, практикийн талаар гэрээт байгууллагын удирдлагын багтай зөвлөлдөх,
  • Бодлого, журам хэрэгжиж байгаа эсэхийг хянах ба үйл ажиллагаанд хамааралтай хууль, бодлого, журмын өөрчлөлт орсон бол мэдээлэх,
  • Холбогдох гэрээт байгууллага, гол оролцогч талуудтай (Хөдөлмөрийн асуудал хариуцсан баг, мэргэжилтэнүүд, ХНБТ гэх мэт) хамтран хөдөлмөрийн харилцаанд хувь нэмэр оруулж, бизнесийн шийдвэр гаргахад туслах. Оюу толгойн бодлого, журам нь хууль тогтоомж, бизнесийн шаардлагад нийцэхгүй байгаа гэрээт байгууллагын алдаа дутагдлыг илрүүлэх тал дээр даруй, үр дүнтэй арга хэмжээ авах,
  • ОТХН-ийн хөгжил, дадал, хөтөлбөр зэрэг нь үйл ажиллагааны соёл, санаачлаг, Рио тинтотой уялдсан өөрчлөлтийн удирдлагыг ашиглаж байгаа эсэхийг хянах, хувь нэмэр оруулах,.
  • Үйл ажиллагааны талаарх үзэл бодолтой байхаас гадна хүчтэй үзэл баримтлалтай байх.
  • Хангамж, ОТ Гэрээт байгууллага хариуцсан байгууллага, Гүний уурхайн төслийн Хүний нөөцийн багтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх.
  • Гэрээт байгууллагын хөдөлмөрийн харилцааны удирдлагын төлөвлөгөөний санал санаачлаг, өөрчлөлт, хэрэгжилтийг хангах ажлыг удирдах
  • Хөдөлмөрийн харилцааны удирдлагын төлөвлөгөөний хэрэгжилтийн хангах зорилгоор ХХУТ байгуулсан гэрээт байгууллагуудад аудитыг тогтмол хийх
  • Гэрээт байгууллагын Хүний нөөцийн албадтай тогтмол зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Хөдөлмөрийн харилцааны хэсэгт гэрээт байгууллагын оролцоог манлайлах
  • Гэрээт байгууллагын ажилтны холбогдсон ноцтой зөрчлийг хянах, сар тутмын тайланг боловсруулж, гэрээт байгууллагын зөрчлийн нэгдсэн бүртгэлийг төвлөрүүлэх
  • Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хууль ба төрийн ба төрийн бус байгууллагын бусад холбогдох хууль, тогтоомж, стандарт зэргийн хэрэгжилтийг хянах, Хангамж, Гэрээт байгууллага хариуцсан баг, Хөдөлмөрийн асуудал, асуудал хариуцсан багууд, мэргэжилтэнгүүд, ХНБТ, хүний нөөцийн үйлчилгээ баг (байгууллагын хүрээнд бусад багууд)-тай хамтран ажиллах,
  • Хүний нөөцийн бодлого, журам, стандартын хэрэгжилтийг явуулах, зохион байгуулах,
  • Гэрээт байгууллагын хүний нөөцийн багтай харилцаа холбоотой байж, ойр хамтран ажиллах. Гэрээт байгууллагын хүний нөөцийн багтай хамтран шинэ ажилтанг угтан авах үйл ажиллагааны хүрээнд компанийн соёл, зорилгыг таниулах үүднээс компанийн бодлого, журам, стандартыг танилцуулах. Ингэснээр гүйцэтгэлд зөрчлийн тал дээр гарах асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.
  • Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагааны бодлого, журам, стандартын талаар үйл байгууллагын хүний нөөцийн багт заах, сургах. Багийн/ажилтны гүйцэтгэл, зөрчил дээр хэрхэн ажиллах талаар гарын авлага, зохих хэрэгслийг өгч, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, зөвлөх,
  • Гэрээт байгууллага, түүний ажилтантай хамааралтай зарим санал гомдолд зөвлөгөө өгөх, удирдах. Шаардлагатай үед мэржилтэнгүүдтэй (Хууль, аюулгүй байдал, эрх зүйн хэрэгжилт) хамтран ажиллаж, зөвлөгөөг авах,
  • ХХ багийн өдөр тутмын гэрээт байгууллагатай холбоотой үйл ажиллагааг хянаж, удирдах. Удирдах ажилтан /нэг шат ахисан Менежерт асуудлыг цаг тухайд нь тайлагнах, мэдэгдэх,
  • Эрүүл мэндийн хувьд ажил үүргээ биелүүлж чадахгүй байгаа ажилтны асуудал,гэх мэт зүйл дээр гэрээт байгууллагын хүний нөөцөд дэмжлэг үзүүлэх, сургах,

 

Тавигдах шаардлага

 

  • Хүний нөөц, бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсролтой эсвэл дүйцэхүйц мэдлэг чадвартай,
  • Хөдөлмөрийн харилцааны чиглэлээр 3-с дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх ур чадвартай байх
  • Хөдөлмөрийн хууль тогтоомж, компанийн бодлого журмын талаар мэдлэгтэй
  • Зөвлөх, зөвшилцөх, хувь хүний харилцааны өндөр чадвартай
  • Монгол болон англи хэл дээр аман болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай
  • Компьютер болон хэрэглээний Microsoft Excel программыг ашиглах бүрэн чадвартай

 

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

 

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)