“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Нөөц ба системийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Геофизикч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно
Уурхайд байрлан ажиллах энэхүү ажлын байрны зорилго нь Нөөц ба cистемийн хэлтсийн зорьж буй үр дүнд хүрэхэд нь туслахад оршино. Эдгээр үр дүнгүүд нь геологийн, геотехникийн загваруудыг боловсруулахад оруулах геофизикийн өгөгдлүүдийг цуглуулах, тэдгээрийг боловсруулах, тайлал хийх юм. Тус албан тушаалтан нь гадаргын болон цооногийн геофизикийн өгөгдлийг боловсруулах, тайлал хийхэд ашигладаг геофизикийн төрөл бүрийн программуудыг ойлгодог, ажиллуулдаг байх шаардлагатай болно. Тус ажлын байр нь үндсэндээ Геофизикийн өгөгдлийг цаг хугацаанд нь цуглуулах, боловсруулах, тайлал хийх үүрэгтэй ба ялангуяа Цооногийн Авиан дүрслэлийн өгөгдөл дээр илүү төвлөрөн ажиллана.
Үүрэг даалгавар
- Цооногийн авиан зураглал, калипр, байгалийн гамма гэх мэт төрөл бүрийн зондуудыг ашиглан гадаргуугийн цооногт анхдагч өгөгдөл, мэдээллийг системтэйгээр цуглуулах, түүнд чанарын хяналт тавих
- Гүний уурхайн хэвтээ болон босоо чиглэлд өрөмдсөн цооногт оптик зонд ашиглан анхдагч өгөгдөл цуглуулах, өгөгдлийн чанарт хяналт тавих
- Цооногийн геофизикийн хэмжилтийн өгөгдлийг боловсруулах, анализ болон тайлал хийх, чанарын хяналтыг гүйцэтгэх
- Геологи болон геотехникийн загварчлалд зориулан геофизикийн өгөгдлийг геологи болон геотехникийн өгөгдөлтэй нэгтгэн Геофизикийн нэгдсэн баримт бичгийг үүсгэх
- Хайгуул болон геологийн зураглалтай холбоотой гадаргын геофизикийн өгөгдлийг цуглуулах, боловсруулах, чанарын хяналт тавих болон тайлал хийхэд туслах
- Геофизикийн арга аргачлал, хэрэглээний талаарх хэлэлцэн, зөвлөлдөн дэмжлэг үзүүлэх замаар хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлоход оролцох
- Боломжит төслүүдийн хяналт, танилцуулгад оролцох
- Геофизикийн өгөгдөл, мэдээлэл, баримт бичгийг зохих ёсоор зохиoн байгуулан, хамгийн сүүлийн хувилбараар, бүрэн гүйцэд, нэвтрэх боломжтойгоор, аюулгүй бүтцэд хадгалдаг байхын тулд системийн мэдлэгийг бий болгох
- Туршлага, суралцах өөр өөр боломжуудаар дамжуулан шилдэг туршлагыг тодорхойлж, эдгээр шилдэг туршлагыг хэрэгжүүлэх ажлын үе шатуудыг боловсруулна
- Одоо байгаа болон ирээдүйн эрсдэлийг урьдчилан харж, стандартуудад нийцсэн зорилтуудыг тавих замаар ЭМААБООН-той холбоотой бүх ажлуудад оролцох
Тавигдах шаардлага
- Геофизикч эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр баклавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
- 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- WellCAD программыг сайтар ашигладаг бол энэхүү ажлын байранд тэнцэх урьдач нөхцөл болно.
- AcQuire (геологийн өгөгдлийн сангийн мэдлэг) болон геотехникийн бичиглэл, геологийн бичиглэл, орчин үеийн өрөмдлөгийн технологиудын талаар ойлголттой, практик туршлагатай байх.
- SEG, ASEG, EAGE, IMM, AusIMM гэх мэт мэргэжлийн геологийн болон уул уурхайн нийгэмлэгүүдийн гишүүнчлэлтэй бол давуу талтай.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)