“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Нөөц болон Системийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Геологийн өгөгдөл болон тайлангийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь үйл ажиллагааны үе шатны тайлагнал, мэдээлэл, систем, үйлчилгээг удирдан зохион байгуулах тэдгээрийг ашиглахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Үүрэг даалгавар
- Албан хэрэглээний програм (баримт бичиг, илтгэл боловсруулах, хүснэгтэн тооцоолол хийх г.м.) ашиглаж захидал харилцаа, тайлан, илтгэл, хурлын хэлэлцэх асуудал, тэмдэглэл боловсруулж, өдөр тутмын захидал харилцаа, асуултуудад хариу бэлтгэх
- Хэлтсийн хурал, зөвлөгөөн, семинарыг уялдуулан зохицуулах, аялал, тээврийн хэрэгслийг зохицуулах
- “Оюу Толгой” ХХК-ийн баримт бичгийн хяналтын удирдлагын бодлого, журмын дагуу баримт бичиг, бүртгэл, файлын удирдлагад туслалцаа үзүүлэх
- Агуулахаас авах, худалдан авах материалын захиалга үүсгэх
- Баримт бичиг, тайланг Англи, Монгол хэл рүү орчуулах, шаардлагатай үед аман орчуулга хийж туслалцаа үзүүлэх
- Хэлтсийн хэмжээний HSE-ийн асуудлууд дээр дэмжлэг үзүүлэх, арга хэмжээнүүдийн бүртгэл, биелэлтийг хянах
- Удирдлагуудад зориулж Рowerpoint илтгэл бэлтгэх, стандартуудын бүртгэл хөтлөх, уулзалт хурал удирдах, тайлан гаргах, мэдээллийн самбар шинэчлэх зэрэг илүү нарийн ажлууд хариуцаж хийх, yдирдлагын хурлын тэмдэглэл хөтлөх болон бусад холбогдох ажлуудыг хангах
- Оролцогч талуудад гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтийг ашиглах, түүнд дүн шинжилгээ хийх боломж олгох мэдээллийн самбар, тайлан гаргахад туслах
- Холбогдох оролцогч талуудад түгээх, мэдээллийг шинэчлэх зорилгоор мэдээлэл, тайлан, тайлагнах баримт бичгийг өдөр, долоо хоног, сар тутам боловсруулах
- Газар хөндөх зөвшөөрөл батлуулах, хэлтэс доторх өөрчлөлтийн удирдлага, түүний нөлөө, зардлын бүртгэл, баримтжуулалтыг хийх
- Дээжлэлт болон шинжилгээний Чанарын Хяналт/Чанарын Баталгаажуулалтын тайлан бичихэд дэмжлэг үзүүлэх
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Геологи, Уул уурхай, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Харилцааны өндөр ур чадвартай байх
- Англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх
- Microsoft Excel болон оффисын програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.