“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Галын аюулгүй байдлын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Оюу Толгойн далд уурхайн гал түймрээс хамгаалах стандартыг сайжруулах, аудитыг зохицуулах, эрсдэлийн үнэлгээ хийх, оролцогч талуудтай хамтран ажиллах, аюулгүй байдлын тогтолцооны нийцлийг хангах, засвар үйлчилгээнд хяналт тавих, эцсийн дүндээ галын аюулгүй байдлын идэвхтэй соёлыг төлөвшүүлэх, ажиллах хүчнийг хамгаалах явдал юм.
Үүрэг даалгавар
- Далд уурхайн D1 стандартыг хэрэгжүүлэх мөн чиглүүлэн удирдах ажилд Суурин Тоног төхөөрөмжийн засварын менежерт дэмжлэг үзүүлж ажиллана.
- Одоогийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, галын аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцооны үүрэг, тогтолцооны талаарх хувийн ойлголтыг бий болгож, асуудлыг шийдвэрлэхийн тулд ажлын талбай дээрх багуудтай хамтран ажиллаж, гал түймрээс хамгаалах бүх талын удирдамжаар хангана.
- Газар дээр нь гал түймрийн стандартыг дотоод болон гадаад гуравдагч этгээдээр зохион байгуулж, төлөвлөх Аудитын, шалгалтыг зохион байгуулж, аудитын явцад ажиглагдсан үл нийцлийг багасгахын тулд мэдээлэл өгөх уулзалт, арга хэмжээний хэрэгжилтэд оролцох.
- Бусад Мэргэжилтнүүдийн шаардлагаар гал түймэртэй холбоотой төслүүдийн эрсдэлийн үнэлгээг зохион байгуулж, хуваарь гаргаж, Оюу Толгойн уурхайн талбайн байгууламжийг тасралтгүй сайжруулах зорилгоор аюул эрсдэл, хяналтын арга хэмжээний талаарх мэдлэгийг оруулах.
- Уул уурхайн орчны бодлогын өөрчлөлт, системийн шинэчлэлийг хангахын тулд сайтын RTBS болон Archer системээр дамжуулан галын системтэй холбоотой үйлдэл, өөрчлөлтийг хянаж, удирдана.
- Оролцогч талуудад ашиг тусаа өгөх хүртээх үүднээс санал хүсэлт гаргаж, шаардлагатай тодруулга авахын тулд Зэсийн баг, CoE, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын агентлаг зэрэг компанийн гаднах ажлын хэсгүүдтэй холбогдох.
- Аврах алба баг хэлтэстэй ойр ажиллаж хамгаалалтын төлөвлөгөөнд аврах үйл ажиллагааг нэгтгэж сайжруулалт оруулах бүрэн дэмжлэг үзүүлнэ.
- Уурхайн ажлын талбар дахь гал түймрээс хамгаалах системийн засвар үйлчилгээний багтай холбоо тогтоож, засвар үйлчилгээг үнэн зөв, чанартай хийж гүйцэтгэнэ.
- Үнэрт хийн систем, Хорогдох байр зэрэг амь аврах хэрэгслийг зохих ёсоор шалгаж, засвар үйлчилгээ хийж байгаа эсэхийг хянах.
- Баримт бичгийн хяналтын баг болон Element, Alim, Teams SharePoint системүүдтэй хамтран ажиллаж, оролцогч талуудад тодруулга өгч, шаардлагатай сайжруулсан эсвэл шаардлагатай аудитын баримт бичгийг ирүүлнэ.
- Гал түймрээс хамгаалах сэргийлэхтэй холбоотой төслүүдийг хэвийн явуулах, багийн зорилгод хүрэхэд шаардлагатай аливаа асуудалд туслахын тулд хэрэгжүүлэгчдийг татан оролцуулахын тулд шаардлагатай үед уулзалтын хуваарийг удирдан чиглүүлнэ
Тавигдах шаардлага
- Механик болон Техникийн үйлчилгээний инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Механик, Уул уурхай, Гал түймрийн систем, Инженерийн болон корпорацын харилцаа холбооны чиглэлээр суурь мэдлэгтэй бол давуу тал болно.
- Майкрософт оффисын хэрэглээний программ дээр ажилладаг, ялангуяа Эксел программыг сайн эзэмшсэн бол давуу талтай.
- Аюулгүй ажиллах талаар эерэг хандлагатай, бусдад үлгэрлэн ажилладаг байх
- Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт