“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Галаас хамгаалах системийн инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь OT уурхайн талбарт гал унтраах, болон галын дохиоллын системийг холбогдох стандарт шаардлагад нийцүүлэх, ашиглалт болон засварыг чиглүүлэх үүрэгтэй юм. Үүнд QA/QC процессийг боловсруулж хэрэгжүүлэх, системийн ажиллагаа бүрэн бүтэн байдлыг нарийвчлан шалгах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үр дүнтэй бууруулах стратегийг боловсруулах зэрэг орно. Мөн галаас хамгаалах системийн засвар үйлчилгээг салбарын стандартад шаардлагад нийцүүлэх, үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах зэрэг ажлыг хамаарна.

Үүрэг даалгавар

  • Галаас хамгаалах засвар үйлчилгээний багийн ахлах ажилтан, техникч нар , түүний дотор хамт олон, хамтран ажиллагсад, өргөн хүрээний багийн гишүүдийн дэмжих чиглүүлэх, мэргэжлийн өсөлт хөгжихид дэмжлэгж үзүүлэх, өөрийн туршлага мэдлэгээ бусадтай хуваалцах, хөгжиж дэмшихийг эрмэлзэх.
  • ОТ Ашиглаж буй гал унтраагуур стандарт шаардлага нийцэж шалгагдаж буй эсэхэд хяналт тавих, сайжруулах.
  • Гал унтраах системүүдийн тоног төхөөрөмж, системийг олон улсын стандарт (ISO, NFPA)-д нийцүүлэх.
  • Гал унтраах системийн (идэвхтэй ба идэвхгүй) үйлчилгээ, гал унтраагуурын үзлэгийн гэх мэт бүх төрлийн ажлын стандарт журам (АСЖ)-ийг боловсруулах, сайжруулах
  • Засвар үйлчилгээний тогтоосон шалгуурын дагуу тогтмол шалгалт хийж, цаг тухайд нь засварлах арга хэмжээг авч байгаа эсэхэд хяналт тавих.
  • Гал унтраах усан системийн шугамын дулаалга, халаалтын системийг сайжруулах арга хэмжээг санал болгож, хэрэгжүүлэх.
  • Галын аюулгүй байдлын журмыг дагаж мөрдөж, журамыг сайжруулах.
  • NFPA стандартын дагуу гал унтраах системийн шалгалт, засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх (NFPA 24, NFPA 25).
  • Галын дохиолол, унтраах системийн хориг горимыг зөв тогтоохын тулд тухайн талбайн мэргэжилтэн, инженерүүдтэй хамтран матрицыг боловсруулж, хянаж, шинэчлэх.
  • Үйлдвэрийн үйл ажиллагааны систем, шинэ технологын мэдлэг олгох сургалтыг бусад үйлчилгээ үзүүлэгчдэд олгох.
  • Бүх гал унтраах систем зөв, зориулалтын дагуу ажиллаж байгааг нягтлах, сайжруулах

Тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролыг програм хангамжийн инженер, цахилгааны автомажуулалтын инженер эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх.
  • Холбогдох галын аюулгүй байдлын NFPA болон ISO стандартуудын талаар мэдлэгтэй байх
  • Багадаа 3 жил уул уурхайн салбарт, галын аюулгүй байдалтай холбоотой ижил төстэй ажил мэргэжил эрхэлж байсан бол давуу тал болно.
  • Галаас хамгаалах системийн засвар үйлчилгээ, түүнтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцан ажиллах чадамжтай байх.
  • Бичгийн болон ярианы англи хэлний ахисан дунд түвшинтэй байх
  • Microsoft office (Word, Excel), PowerPoint программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт