“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гадаад харилцааны ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
“Оюу толгой” ХХК Монгол улсын өмнөд нутаг дэвсгэр дээр зэс-алтны уурхайн үйл ажиллагааг хариуцан ажиллуулж байна. Компани нь “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” гэсэн алсын хараа, “Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах” гэсэн зорилго доор дэлхийн хэмжээний томоохон зэс-алтны уурхайг бүтээн байгуулахаар тэмүүлж байгаа билээ. Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн гадаад харилцааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Гадаад харилцааны менежерт ивээн тэтгэлэг, хандивтай холбоотой хүсэлтүүдийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ;
- Хүсэлт гаргагч болон түүнийг хүлээн авагч талуудтай харилцаа тогтоож, хүсэлтийн талаарх мэдээлэл, хэрэгжилтийн явцын талаарх мэдээллээр хангана;
- Төрийн болон оролцогч талуудтай хийх хурал цуглаан, уулзалт, форум зохион байгуулалтын ажилд идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлнэ;
- Сарын онцлох үйл явдал, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн агуулга, гадаад харилцааны албан бичиг зэрэгт зориулсан үзэл баримтлал боловсруулах, төсөл боловсруулах, орчуулга хийх зэрэг материалуудыг бэлтгэнэ;
- Оролцогч талуудтай харилцах стратеги, төлөвлөгөөг дотоод, гадаад харилцаа, оролцогч талуудтай харилцах үйл ажиллагаатай нэгдмэл байдлаар уялдуулж, харилцан дэмжин, үр дүнг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна;
- Бусад баг хэлтсүүдтэй ажлын уялдаа холбоог хангаж ажиллана;
- Үйл ажиллагаа болон ажил үүргээ “Бидний ажиллах арга барил” болон заавал дагаж мөрдөж шаардлагатай бусад стандартад нийцүүлэн ажиллана;
- Шаардлагатай үед дээр дурдсанаас бусад ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.
- Ажлын байрандаа аюулгүй ажиллагааны манлайлагч байж өөрийн болон бусдын аюулгүй ажиллах нөхцөлийг хангаж ажиллах.
- Үйл ажиллагаа болон ажил үүргээ “Бидний ажиллах арга барил” болон заавал дагаж мөрдөж шаардлагатай бусад стандартад нийцүүлэх;
- Зарим тохиолдолд шаардлагатай бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага
- Их, дээд сургуулийн бакалавр болон түүнтэй адилтгах, эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж эсвэл их, дээд сургуулиас авсан зэрэг, диплом;
- Олон нийтийн харилцаа, Мэдээлэл харилцаа, Хууль, Бизнес, Уул уурхай, Олон улсын харилцаа эсвэл холбогдох бусад мэргэшлийн чиглэл;
- Хамгийн багадаа 3 жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлагатай, ажлын байрны сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх;
- Ахисан шатны Англи болон Монгол хэлний мэдлэгтэй;
- Англи, Монголоор маш сайн бичих ур чадвартай;
- Цогц мэдээлэлд дүн шинжилгээ хийх өндөр ур чадвартай;
- Өндөр шатны харилцааны соёл, ярианы ур чадвартай байх;
- Дээд зэргийн хувийн зохион байгуулалт, ажлын гүйцэтгэлтэй байх;
- Ажлын нууцлалыг тусгай зааварчилгаа удирдамжгүйгээр гүйцэтгэх чадвартай байх;
- Ажлын техник программ түүний дотор мэдээллийг баз хөтлөх чадварыг дээд зэргээр эзэмшсэн байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт