“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гагнуурчин  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн гагнуурын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар 

  • Аюулгүй ажиллах, ОТ-н ногоон зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх.
  • Хамтран ажиллаж буй хүн бүртэй ажлын таатай харилцааг бүрдүүлэх.
  • Ахлах ажилтныхаа багт үр дүнтэй, идэвхи зүтгэлтэй гишүүн байх.
  • Үйлдвэрийн үйл ажиллагаан дахь бүх гагнуурын ажилтан хамаарал бүхий материалын хадгалалт, ашиглалт, засвар үйлчилгээг бүрэн хариуцна.
  • Механик засвар үйлчилгээний үндсэн ажилд ямар ч үед туслалцаа үзүүлэн дэмжиж ажиллах.
  • Тоног төхөөрөмжийн шууд засварлах, урьдчилан таамаглах эсвэл төлөвлөгөөт засвар үйлчилгээ шаарддаг аливаа эвдрэл, нөхцөл байдлын талаар бичгээр болон амаар мэдээлэх.
  • Гагнуурын ажлыг гагнуурын технологийн дагуу гүйцэтгэх.
  • Гагнуурын ажлыг чанартай, үр ашигтай гүйцэтгэх.
  • Гагнуурын ажлын бэлтгэл хийж гүйцэтгэх буюу туслах.
  • Гагнуурын ажлын дараах цэвэрлэгээ, үзлэг, засварыг гүйцэтгэх буюу туслах
  • Ажлын байр болон дүрэм журмыг сайжруулах боломжийг тасралтгүй эрэлхийлэх.
  • Аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журам, аргачлалын дагуу бусад тосолгооны техникчдэд дэмжлэг үзүүлэх.
  • Багийн гишүүддээ ажил үүрэг хуваарилах, хянах, амжилтыг нь урамшуулах ажлыг ахлах ажилтнаа орлон гүйцэтгэж байхдаа хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага

  • Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Техникийн үйлчилгээний инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх. ( Гагнуурын )
  • Гагнуурчны үнэмлэхтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)