“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Тээвэрлэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гааль, татвар хариуцсан ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд зэсийн баяжмалын экспортын тээврийн чиг үүргийг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Зэсийн баяжмалын экспортын тээврийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тээврийн хэрэгслийн хил гаалиар саадгүй нэвтрэх үйл явцыг дэмжин ажиллах
  • Хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийн талаарх шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу үнэн, зөв мэдүүлж, холбогдох бичиг баримтыг цаг тухайд нь бүрдүүлж гаалийн байгууллагад илгээх, гаалийн мэдүүлэгчийн үүрэг гүйцэтгэх.
  • Багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай бизнесийн нэгж болон үйл ажиллагааны бусад хэлтэс, хэсгүүдтэй харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах.
  • Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэхэд анхаарч, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг бүрэн хангах.
  • Гаалийн хяналтын бүсүүдэд ажил үүрэг гүйцэтгэх багуудын хоорондын харилцаа, уялдаа холбоог бий болгох, сайжруулах.
  • Шаардлагатай тохиолдолд хариуцсан үйл ажиллагааны гол үзүүлэлт, гүйцэтгэлийн талаарх нэгдсэн дата мэдээлэл, тайлан тооцооллыг боловсруулж гаргах, мэдээллийг бусад нэгж, хэлтэс болон хамтран ажиллах байгууллагуудад илгээх.
  • Гаалийн бүрдүүлэлтийн төлбөр, хураамжийг урьдчилан төлөх зохицуулалтыг цогцоор нь удирдаж хэрэгжүүлэх. Урьдчилсан төлбөрийн дансны үлдэгдлийг тогтмол хянах, нөхөн төлбөрийг цаг тухай бүрд нь хийх, холбогдох тайлан репортыг алдаагүй зөв, нягт нямбай боловсруулж илгээх, энэ чиглэлээр компанийн санхүүгийн хэлтэстэй нягт холбоотой хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролыг гааль, логистик, тээвэр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх
  • Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн байх.
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрх бүхий үнэмлэхтэй байх.
  • Дата анализ хийх ур чадвартай байх.
  • Гаалийн цахим үйлчилгээний систем болон ГЕГ, ТЕГ-ын Гэрээ бүртгэлийн нэгдсэн системүүдийн талаар зохих мэдлэгтэй байх, тэдгээр систем дээр ажиллах чадвартай байх
  • LMS систем дээр ажиллах чадвартай, мэдлэгтэй байх.
  • Багаар ажиллах чадвартай, найрсаг байх.
  • Windows програм ялангуяа Excel, Word, PowerPoint дээр ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт