“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Бүтцийн загварчлалын ахлах инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Оюу толгойн гүний уурхайн цаашдын үе шатуудад шаардагдах бүтцийн нарийвчилсан зураг төсөл, инженерийн дэд бүтцийн төслүүдийн хамрах хүрээг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих ажилд оролцоно. Олборлолтын түвшин болон тээвэрлэлтийн түвшний Зураг төслийн багийн Инженерийн зураг төслийн ахлах мэргэжилтний удирдлагад ажиллана.

Үүрэг даалгавар

  • Оюу толгойн гүний уурхайн ойрын болон ирээдүйн үе шатанд агуйлан олборлолтын хүдэр буулгуурын цэгүүд, хүдэр тээвэрлэх ховил, хүдэр зөөвөрлөгч, ROM хүдрийн сав, машин ачих станцууд, хөдөлгөөнт өрмийн засварын газар, гүүрэн кран явах зурвас, гүний уурхайн бетон зам, гүний уурхайн ус шавхах далан зэргээр олборлолтын түвшин болон тээвэрлэлтийн түвшний дэд бүтцийн барилгын ган хийц, төмөр бетон бүтээц, суурийн инженерийн зураг төслийг төлөвлөх, хэрэгжүүлэх.
  • Нарийвчилсан зураг төсөлд тавигдах шаардлагуудыг мэдээлэхийн тулд инженерийн Зураг төслийн үндэслэл, урьдчилсан зураг төслийн мэдээллийг гаргах.
  • ОТ/ТТ-ний барилгын ажилд ашиглаж байгаа инженерийн зураг төслийг хянах.
  • Судалгаа, нарийвчилсан инженерчлэлд зориулан ажлын хамрах хүрээ, компанийн стандарт, техникийн мэдээллээр хангах.
  • Үйл ажиллагааг удирдан зохицуулж, гаднын инженерийн үйлчилгээ үзүүлэгчдээс өгсөн инженерийн зураг төслийг хянах. Инженерчлэлтэй холбоотой баримт бичгүүд шаардлага хангасан, бүрэн гүйцэд эсэхийг шалгаж, зохих засаж залруулах арга хэмжээг эхлүүлэх.
  • Төлөвлөсөн ажлыг инженерчлэл болон аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэх үүднээс зураг төсөл болон барилгын ажлын эрсдэлийг үнэлэх ажилд оролцох.
  • Инженерийн зураг төслийн үнэлгээ/шалгалтад өгсөн оролцогч талуудын саналыг зохицуулах.
  • Гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах инженерийн болон барилга угсралтын өөрчлөлтийг тодорхойлно.
  • ЭМААБО болон Чанарын манлайлал, үүрэг амлалтаар тэргүүлэх.,

Тавигдах шаардлага

  • Бакалавр эсвэл түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Уул уурхайн инженер, барилгын инженер эсвэл үүнтэй төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-аас багагүй жилийн турш холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Харилцааны өндөр ур чадвартай Англи хэлээр аман болон бичгээр харилцах чадвартай байх
  • Microsoft Office програм, AutoCAD, Revit, Deswik, 3D зургийн программуудыг ашиглах зэрэг компьютерын өндөр ур чадвартай байх
  • Төслийн хэрэгжилтийн маш нарийн төвөгтэй орчинд бие даан ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт