“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст   Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах тав (5) Бутлуурын оператор  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь компанийн бодлого, дүрэм журмын дагуу тухайн үйл ажиллагааны нэгжид тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган ажиллуулж багийн тавьсан зорилгод хүрэх, төлөвлөгөөг биелүүлэх болно.

Үүрэг даалгавар

  • Багийн орчинд үр дүнтэй ажиллах хувийн харилцаа сайтай байх.
  • Өгөгдсөн үүрэг даалгаврыг аюулгүй гүйцэтгэж, холбогдох бүх Аюулгүй Ажиллагааны Бодлого, Стандартуудыг дагаж мөрдөх.
  • Аюулгүй ажиллагааны бүх мэдээлэл, ажлын байран дээрх зааварчилгаа, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөнө.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны талаар хувийн болон үйл ажиллагааны чиглэлээр ханган, хувь хүний мэдлэг, ажлын байр болон гэртээ хариуцлагатай байх зэргээр аюулгүй ажиллагааг онцгой анхаарах ажлын соёлыг хэрэгжүүлэх.
  • Операторын сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй ашиглаж, үр дүн тасралтгүй сайжирч байхад анхаарах
  • Бутлуур болон материал зөөвөрлөх системийн үзлэг шалгалт хийх. Ажлын байрны эмх цэгц тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн эсэхийг нягтлан шалгана.
  • Өргүүрийн болон хяналтын өрөө, бусад талбайн операторуудтай тогтмол найдвартай харилцаа холбоотой ажиллана
  • Ажил эхэлсний дараа конвейер, бутлуурыг асаахын өмнөх болон ажиллагаатай үеийн үзлэгийг гүйцэтгээд системийг ашиглах
  • Тодорхой хугацаанд шаардлагатай хэсгүүдийн агаарын найрлагыг шалгаж байх
  • Бутлуур болон материал зөөвөрлөх системд гаднын биет металл орж ирсэн тохиолдолд тусгаарлалтаа хийгээд тогтсон стандарт ажлын журмын дагуу ажиллах
  • Ээлжийн төгсгөлд бутлуурын ашиглалтын дараах үзлэг шалгалтыг гүйцэтгээд нөгөө ээлждээ хүлээлгэн өгнө.
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх, ажлын явцыг бүртгэх, ажилд саад учруулж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай үед мэдээлэх.
  • Аливаа ажлыг зохион байгуулах, ажлыг дараалан гүйцэтгэх ур чадвартай байх.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Microsoft office программуудыг тодорхой хэмжээнд эзэмшсэн байх
  • Гүний уурхайн орчинд болон ижил төстэй үйлдвэрлэл, суурин тоног төхөөрөмж дээр 3-аас доошгүй жил ажилласан бол давуу тал болно
  • Баяжуулалтын инженер эсвэл ижил төстэй мэргэжилээр их дээд сургууль төгссөн баклавр зэргийн дипломтой бол давуу тал болно
  • M ангилалын жолооны үнэмлэхтэй, хөдөлгөөнт тоног төхөөрөмж жолооддог бол давуу тал болно
  • Аюулгүй ажиллагааны дүрэм журмуудыг дагаж мөрддөг, зөв дадалтай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт