“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн босоо амны үйл ажиллагаа, ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Босоо амын үйл ажиллагааны төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно.
Энэхүү ажлын байрны зорилго нь өргүүр болон босоо амны дэд бүтцийн засвар үйлчилгээг төлөвлөх, тэдгээрийн гүйцэтгэлийг хуваарилах, хуваарийн зөрүүг шинжилгээгээр шийдвэрлэх, мөн тасралтгүй сайжруулалт болон хэлтэс хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжин ажиллана.
Үүрэг даалгавар
- Cар болон долоо хоног бүрийн өргүүрийн төлөвлөгөө, хуваарь гаргах (өдөр тутамд, ээлж бүрт хэрэгжих).
- Сар болон долоо хоног бүрийн босоо амны дэд бүтцийн засвар үйлчилгээний хуваарийг суурин тоног төхөөрөмж, цахилгааны засвар үйлчилгээний төлөвлөгөө, хуваарьтай уялдуулан гаргах.
- Суурин тоног төхөөрөмжийн төлөвлөлт болон тактиктийн нэгдсэн шинжээч багуудтай нягт хамран ажиллаж, хуваарийг зөрүүг шинжилж, ирлүүлэн, уурхайн төлөвлөгөөтэй нийцүүлэн шийдвэрлэх.
- Хэлтэс хоорондын төлөвлөгөө, хуваарийн тодорхой нийцлийг хангахын тулд уурхайн дунд хугацааны төлөвлөлт болон тактиктийн нэгдсэн шинжээч багуудтай хамтран ажиллах.
- Мэдээлэл болон үйл явцыг хэлтсийн үйл ажиллагаа болон бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх.
- Тайлан гаргах эрх бүхий ажилтнуудтай хамтран гүйцэтгэлийг дүгнэх, тулгамдсан асуудлыг цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах замаар төлөвлөгөнд гарсан зөрүүг арилгах, бууруулах арга хэмжээ авна.
- Шаардлагатай тохиолдолд төлөвлөгөө, ажлын цар хүрээний өөрчлөлтийг ахлах ажилтан нарт мэдээлж, асуудлыг шийдвэрлэх.
- Гүний уурхайн ашиглалтын менежментийн системийн өнөөгийн болон хэтийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэх.
Тавигдах шаардлага
- Инженерийн бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
- 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
- Зөрүүг илрүүлж, шийдвэрлэх, гүйцэтгэлийг оновчтой болгох, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжихэд шаардлагатай шинжилгээний болон асуудал шийдвэрлэх чадвар
- MS програмууд, ялангуяа Excel, Word, Power Point програмуудыг ашиглах чадвартай байх
- Tableau, Power BI болон бусад тайлангийн хэрэгслүүдийг ашиглах чадвартай байх
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвар сайтай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт