“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм. 

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Хөрөнгийн удирдлагын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах дөрөв (4) Богино хугацааны төлөвлөгч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино

Үүрэг даалгавар

  • Засвар үйлчилгээний тактик, ажиглалт, үзлэг шинжилгээ, доголдол зэрэгт үндэслэн засвар үйлчилгээнд тавигдах шаардлагыг боловсруулах. Дараах ажлууд багтана.
  • Батлагдсан ажлын хүсэлтийг хянах, ажилд анхан шатны эрэмбэ дараалал тогтоох, тухайн ажлын хүсэлтийн талаар хүсэлт гаргагчид санал зөвлөмж өгөх
  • Урт хугацааны засвар үйлчилгээний төлөвлөгөө нь богино хугацааны төлөвлөгөөтэй нийцэж буй эсэхийг хянах
  • Яаралтай ажлын хүсэлтийг хянан, засвар үйлчилгээний богино хугацааны (+4с +16 долоо хоног) төлөвлөгөөнд оруулах
  • Засвар үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг аюулгүй, үр дүнтэй бөгөөд засвар үйлчилгээний тактикийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх 4 долоо хоногийн засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах. Дараах ажлуудыг гүйцэтгэнэ:
  • Дараах ажлуудыг багтаасан ажлын захиалгын дэлгэрэнгүй төлөвлөлт:
  • Зохих хуваарийн дагуу хөрөнгийн чухал байдал, хууль журмын дагуух ажил, баталгаа, засварлах/сэргээн засварлах боломж, ноцтой алдаа, аюулгүй ажиллагааны нөлөө зэргийг харгалзан ажилд хяналт тавих
  • Урт хугацааны төлөвлөгөөнд тавигдах шаардлагыг хянах (жишээ нь, засварын хуваарилалт, төлөвлөсөн томоохон зогсолтууд гэх мэт.)
  • Ажиллах хүчинд (гадны болон дотоод) тавигдах шаардлагыг тооцоолох, хэрэгжүүлэх, шаардлагатай материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тодорхойлох
  • Даалгавар/үйл ажиллагааг нөөцийг тэгшитгэх аргаар дараалуулан, төлөвлөгөөт хугацаанд хамааруулан ангилах
  • ЭМААБО-ы эрсдэлийн болон SAP системийн баримт бичгийн удирдлага зэрэг ажлын захиалгын зааварчилгааг (үйлдвэрлэлийн нөөц хэрэгсэл (PRT), ажлын жагсаалт) боловсруулах
  • Хуваарьт оруулахад бэлэн болсон төлөвлөгөөт ажлын захиалгын төлөвийг зөв тохируулах, SAP систем дээр засвар өөрчлөлт оруулах гэх мэтээр системийн мэдээллийг баталгаажуулах
  • Хариуцсан хэсгийн бүх ажлын захиалгад эрэмбэ дараалал тогтоох (тулгуур хүчин зүйлсийг онлайн болон оффлайн хэлбэрээр тодорхойлох)
  • Ажлын цар хүрээний болзошгүй давхардал, алдааг тодорхойлон, үйл ажиллагааг дахин багцлах, хэрэгтэй гэж үзвэл шаардлагатай сул зогсолтын хугацааг өөрчлөх
  • Мэргэшсэн гаднын гэрээт гүйцэтгэгч/нийлүүлэгчийг ажиллуулахтай холбоотой ажлыг зохион байгуулах (төлөвлөлттэй холбоотой ажил), гүйцэтгэгчийн удирдлагын үйл ажиллагааг эхлүүлэх
  • Засварын үйлчилгээний төсвийг хянах: хэлтсийн зардал тооцоолоход оролцох, нийт ZBB-д санал оруулах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Шинжлэх ухаан, Инженер, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, Байгаль орчин эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл..
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Багаар ажиллах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт