“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Бичиг баримтын хяналтын ажилтан  ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 6 сарын хугацаатай болно.

Энэхүү ажлын байр нь барилгажилт болон төслийн үе шат болон ашиглалтанд хүлээлгэн өгөх үед инженерийн бичиг баримтуудыг Оюу толгойн бичиг баримтын стандартын дагуу хүлээн авах, хянах, бүртгэх, файлын санг бүрдүүлэн хөтөлж, дотоодын болон харилцагч талуудын бичиг баримттай холбоотой харилцааг зохицуулах, хяналт тавих зорилготой.

Үүрэг даалгавар

  • Төслийн баг, нийлүүлэгчид болон харилцагч талуудтай үр дүнтэй харилцах
  • Инженерийн, гэрээ ба худалдан авалтын бичиг баримтуудтай ажиллах
  • Төслийн шаардлагын дагуу бичиг баримтуудад чанарын хяналт тавих
  • ‘DM&C System’ Баримт бичгийн удирдлага, хяналтын системийг удирдан, удирдлагын шаардлагын дагуу тайлан бэлтгэх
  • Захиалаг ба гүйцэтгэгч хоорондын бичиг баритмыг илгээх, хүлээ н авах
  • Шаардлагатай төслийн бичиг баримтуудыг DM&C системд бүртгэх
  • Төслийн багийн болон нийлүүлэгчдийн үүсгэсэн бүхий л төслийн бичиг баримтуудыг зохих журмын дагуу үнэн зөв бүртгэлжүүлэх
  • Сургалт болон Бичиг баримтын дүрэм журмыг сайжруулахтай холбоотойгоор алслагдмал байршлууд дахь бичиг баримт хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллах
  • Бичиг баримтын дугаар, гарчиг, завсарласан тоо зэрэг Мета өгөгдлийг үнэн зөв байлгах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Бакалаврын зэрэгтэй эсвэл бичиг баримт хяналтын зохих хэмжээний ажлын туршлагатай байх.
  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Бакалаврын зэрэгтэй эсвэл бичиг баримт хяналтын зохих хэмжээний ажлын туршлагатай байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх
  • Компьютерийн программуудыг ашиглах чадвартай, бичиг баримттай ажилласан туршлагатай байх.
  • Microsift Office болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх.
  • Дүн шинжилгээ хийх, их хэмжээний өгөгдөл/бичиг баримттай ажиллах чадвартай байх
  • Бусадтай хийх ажлыг төлөвлөж, эрэмбэлэх
  • Нарийвчилсан мэдээлэлд маш их анхаарал хандуулдаг
  • Дүрэм, журам, системийг баримталж ажилладаг

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт