“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ-Капитал төслийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Бичиг баримтын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Тухайн баг нь барилгажилтын үеэс ашиглалтын үе рүү шилжих болон ашиглалтын үеийн бүх барилга байгууламж, тоног төхөөрөмжийн инженерийн баримт бичгүүдийг Оюу Толгойн баримт бичгийн стандартын дагуу хүлээн авах, бодит мэдээллийг бусад хэлтсүүдэд түгээхийн тулд хяналтын бүртгэл, холбогдох файлуудын санг бүрдүүлж системээр дамжуулан хөтлөн явуулах: Бичиг баримтын хяналтын холбогдох системийн ажиллагааг хариуцаж, тэдгээрийн гарын авлага сургалт, баримт бичгийг боловсруулах бусад багуудад үнэн бодит инженерийн зураг баримт бичиг болоод холбоотой файлуудаар хангах.
Үүрэг даалгавар
- Хөрөнгийн мэдээллийн удирдлагын багийн өдөр тутмын үйл ажиллагаа, ажил гүйцэтгэлийг зохион байгуулах, хянах.
- Ажлын зураг, төслийн эцсийн баримт бичгүүдийг Баримт бичгийн удирдлагын системд (DMS) оруулах, шинэчлэх ажлуудыг захиалагчийн хийгээд төслийн шаардлагад тохируулан хянах, удирдан зохицуулах.
- Баримт бичгийн удирдлагын бодлого, журам, стандарт боловсруулах, хэрэгжүүлэхэд, хяналт тавих.
- Төслийн баримт бичиг хяналтын хүрээнд хэвлэмэл баримт бичиг хадгалах систем болон хяналттай баримт бичгийг түгээх системийн тохируулгыг хянах.
- Инженерийн зураг төслийн баг хийгээд холбогдох ханган нийлүүлэгчдийн баримт бичиг бүрдүүлэлтэд тавьж буй шаардлагыг ойлгодог, мөрддөг байх.
- Шаардлагын дагуу компанийн болон гадны янз бүрийн эх сурвалжаас мэдээлэл хүлээн авах, хянах, оруулах, бүртгэх, түгээх, баталгаажуулах үүрэгтэй
- Мэдээллийг ангилах, тодорхойлох, түгээх, байршуулах ажиллагаанд нэгэн ижил зарчим баримтлуулахын тулд компанийн болон гадны баримт бичгийн хянагч нар, холбогдох бусад талтай нягт харилцаа холбоотой ажиллах.
- Бизнесийн нэгжийн тодорхой нэг багт болон бусад хэсгүүдийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн сургалтын багцыг боловсруулж, хүргэх
- Шаардлагатай бол Баримт бичгийн удирдлагын системийн техникийн дэмжлэг үзүүлэх.
Тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш боловсролыг инженерчлэл, бизнесийн удирдлага эсвэл эдгээртэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх
- 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай байх
- Microsoft office (Word, Excel), PowerPoint, AutoCAD программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Инженерийн өгөгдлийн удирдлагын системийн талаар нарийн ойлголттой байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт