“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Нөөц ба системийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Бичиглэлийн ахлах геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь суурь өгөгдөл мэдээллийг цуглуулах үйл явцад тэргүүн шугамын удирдлага, тусламжаар ханган, нөөц ба системийн хэлтсийн зорьсон үр дүнд хүргэхэд тусална. Эдгээр үр дүн нь голчлон геологийн болон геотехникийн чөмгөн дээжийн бичиглэлийн үйлчилгээ үзүүлэх ба геологийн болон геотехникийн загваруудад суурь өгөгдөл мэдээллийг цуглуулах ажлыг гүйцэтгэхэд зэрэг болно.
Үүрэг даалгавар
- Чөмгөн дээжийн бичиглэлийн багийг удирдаж, геологийн болон геотехникийн бичиглэлийн чанарыг холбогдох бодлого, дүрэм журам, стандартаар тодорхойлсон өндөр түвшинд байлгах.
- Чөмгөн дээж хадгалах байгууламжид явагдаж буй дээжлэлтийн төрөл бүрийн хөтөлбөрүүдэд шаардлагатай удирдлага, тусламжаар хангана.
- Хариуцсан хэсгийн ажлын чанар, нөхцөлийг хөнгөвчлөх, сайжруулах шинэ хэрэгслүүд, аппликэйшнүүдийн талаарх судалгааг байнга хийнэ.
- Багийн гүйцэтгэл, хэрэгжилтийг сайжруулах боломжуудыг байнга олж тогтоон, хэрэгжүүлнэ.
- Багийн гишүүдийн аюулгүй ажиллагааг ханган, хариуцсан хэсэгт явагдаж буй ажилтай холбоотой эрсдэлийг тодорхойлж, бууруулан, удирдана. Эрсдэлийг тодорхойлох, бууруулахад туслах.
- Төслийн хэмжээнд шаардлагатай дэмжлэг, нөөцийг хангуулахаар геологийн бусад багууд болон дэмжлэг үзүүлэх багуудтай хамтран ажиллана.
- Ордын болон протоколуудын “хүдрийн биетийн тухай мэдлэг”-ийн талаарх ойлголтыг сайжруулах зорилгоор Ил уурхай болон Гүний уурхайн Геологи, Геотехникийн багийн гишүүдтэй хамтран ажиллана.
- Бусад ажил үүргийн хуваарьт заасан чиг үүргүүд
Тавигдах шаардлага
- Геологи,Гео-шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр бакалаврын ба түүнээс дээш зэрэгтэй байх.
- 5-с доошгүй жил зэс-алтны ордод төвлөрсөнашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан байх.
- Чөмгөн дээжийн геологийн болон геотехникийн бичиглэл хийх үйл явцын талаар туршлагатай байх. 2-с доошгүй жил геологийн болон геотехникийн чөмгөн дээжийн бичиглэл чиглэлээр ажилласан туршлагатай байх.
- Өмнөд Монголын геологийн тогтцын талаар системтэй зөв мэдлэгтэй, мөн Оюу Толгой ордын хүдрийн биетийн тухай мэдлэгтэй байх.
- Чөмгөн дээжийн бичиглэлийн явцад хийгдэж буй структурын элементүүд, тэдгээрийн хэмжилтүүдийн талаар цэгцтэй ойлголт мэдлэгтэй байх.
- Удирдах албан тушаалд багаар ажиллаж байсан туршлагатай байх. Харилцааны ур чадварыг хөгжүүлсэн байх.
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.