“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Бизнес шинэчлэл нэгтгэлийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Бизнес шинэчлэлийн ерөнхий зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь байгууллагын бүтэц шинэчлэлт болон ажлын арга барилыг сайжруулах томоохон өөрчлөлтүүдийг удирдаж, төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж, дэмжихэд оршино.

Үүрэг даалгавар

  • Хэлтэсүүд болон үйл ажиллагааг хамарсан томоохон шинэчлэлийн төслүүдийг төлөвлөж, удирдан хэрэгжүүлэх.
  • Бизнесийн стратеги, зах зээлийн өөрчлөлтөд тохируулан байгууллагын ажлын арга барил, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх.
  • Байгууллагын бүтээмж, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх шинэчлэлүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох.
  • Томоохон шинэчлэлийн үед ажилтнууд болон багууд шинэ тогтолцоонд амжилттай шилжихэд туслах.
  • Шинэчлэлийн үед өөрчлөлтийг удирдах энгийн бөгөөд үр дүнтэй арга барилуудыг хэрэгжүүлэх.
  • Удирдлагууд болон бусад багуудтай нягт хамтран ажиллаж, шинэчлэлийн ажлуудыг байгууллагын зорилготой нийцүүлэх.
  • Шинэчлэлийн явцыг хянаж, үр дүнг хэмжин, зорилтуудыг биелүүлж буй эсэхийг тайлагнах.
  • Шинэчлэлийн боломж, эрсдэл, туршлагын талаар удирдлагад зөвлөгөө өгөх.
  • Томоохон шинэчлэлийн ажлуудад дэмжлэг үзүүлж, ажилтнууд, ажлын арга барил, системийг ирээдүйн зорилгод нийцүүлэх.

 Тавигдах шаардлага

  • Инженер, санхүү болон түүнтэй адилтгах мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Дүн шинжилгээ, инженерчлэл, уул уурхай, хүнд үйлдвэр зэрэг ижил төстэй салбарт нийт 5 ба түүнээс дээш жилийн туршлагатай, үүнээс 3 жил нь үйл ажиллагааны чиг үүрэгт ажилласан бол давуу тал болно.
  • Төслийн менежментийн ур чадвар эзэмшсэн байх.
  • Харилцааны өндөр ур чадвартай, бусдад нөлөөлөх, хамт олныг уриалан манлайлах чадамжтай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт