Оюу Толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 

Ажлын байр

 

Оюу Толгой ХХК-ийн Бизнес Сайжруулалт болон Коучингийн газарт Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Бизнес сайжруулалтын ажилтан ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Энэ албан тушаалын гол зорилго бол Бизнес шинэчлэл, сайжруулалтын хэлтсийн удирдлагын багийн ажилд дэмжлэг болж хэлтсийн бичиг баримтын хяналт, олон нийтийн харилцаа, мэдээлэл харилцаа холбоо, захиргааны туслах ажил гүйцэтгэх юм. Түүнчлэн, энэ бол асуудал шийдвэрлэх, хурал зохион байгуулах, өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар илүү их туршлага хуримтлуулахыг эрмэлзэж байгаа чадварлаг боловсон хүчний хийж гүйцэтгэх, хөгжих боломжтой ажил үүрэг юм.

Үүрэг даалгавар:

  • Багийнхан, зочид, зөвлөхүүдийн бизнес аялал, визийн асуудлыг зохион байгуулах, зохицуулах
  • Баг доторх бүх гадны үйлчилгээг худалдан авах захиалга, тэдгээрийн нэхэмжлэхтэй холбоотой ажлуудыг хариуцах
  • Багийн хурал, үйл ажиллагаануудыг зохион байгуулах, зохицуулах бөгөөд үүнд Шинэчлэлийн төслийн шинэ санаа олох семинар гэх мэт томоохон хурлын ажилд туслах үүрэг орно.
  • Баг дотроо бизнесийг сайжруулах жижиг төслүүдийг удирдах.
  • Баг дотроо баримт бичгийн сан, шаардлагатай хэрэгсэл, гол чухал мэдээллийн сан бүрдүүлэн, шинэчилж байх.
  • Хэлтсийн үйл ажиллагааг сайн ойлгож, өөрийн хэлтсээс гарч буй онц чухал мэдээлэл болон гүйцэтгэлийн үр дүнг бэлдэж хамааралтай сувгаар тэдгээрийг мэдээлэх ур чадвартай байх
  • Хэлтсийн төсөл, арга хэмжээний календарийг хариуцан, харилцаа холбоо, мэдээллийг цаг тухайд хүргэх
  • Хэлтсийн үйл ажиллагаатай хамааралтай мэдээ мэдээллийг хөгжүүлэх, эцсийн хэрэглэгчдэд болон хамааралтай ажилчдад түгээх гол үүргийг гүйцэтгэх
  • Хэлтсийн дотоод портал, дундын хэрэглээний драйвуудыг хариуцан шаардлагатай тохиолдолд мэдээллийг сэргээх
  • Хэлтсийн нэн чухал бичиг хэрэг болон боловсруулсан баримт бичиг, журмуудыг шалгах, сайжруулах, тэдгээр баримтын шинэчилсэн хувилбаруудыг архивлах, баримтжуулах шаардлагатай нөхцөлд орчуулга хийх, шинэчлэх,

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Санхүү, Бизнес, Инженер болон эдгээртэй ижилсэх мэргэжил
  • Сайжруулалт, шинжилгээ, баримт бичгийн хяналт, харилцаа холбоо, өөрчлөлтийн удирдлагын талаар туршлагатай
  • Англи, Монгол хэл дээр баримт бичиг, танилцуулга боловсруулах, харилцааны сайн ур чадвартай байх
  • Оролцогч талуудтай хамтран ажиллах гойд чадвартай, янз бүрийн орчин нөхцөлд ажил хийж байсан хүмүүстэй ажиллах чадвартай байх.

 

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (Aнгли, Mонгол хэлээр)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Aнгли, Mонгол хэлээр)