“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны хэлтэст хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Баяжуулалтын оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

“Оюу толгой” ХХК Монгол улсын өмнөд нутаг дэвсгэр дээр зэс-алтны уурхайн үйл ажиллагааг хариуцан ажиллуулж байна. Компани нь “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” гэсэн алсын хараа, “Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах” гэсэн зорилго доор дэлхийн хэмжээний томоохон зэс-алтны уурхайг бүтээн байгуулахаар тэмүүлж байгаа билээ.Тус албан тушаалтан нь Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулалтын үйл ажиллагаа хэлтсийн чиг үүргийн үйл ажиллагааг дэмжин ажиллахын сацуу компанийн алсын хараа ба эрхэм зорилтыг компанийн нийт гишүүдийн хамтаар биелүүлэхийн төлөө ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Үлгэр жишээгээрээ манлайлан аюулгүй ажиллах, ОТ-н байгаль орчинг хамгаалах “ногоон” зан байдлыг үлгэрлэн үзүүлэх
  • Өөрийн хамтран ажиллаж буй хүн бүртэй ажлын сайн харилцаа холбоо тогтоох,
  • Өөрийн ахлах ажилтаны хариуцах багийн үр дүнтэй гишүүн байх,
  • Ирэх, буух ээлжийн ажилтануудтайгаа аждыг үр дүнтэй бүрэн хүлээлцэхэд идэвхтэй байх
  • Ээлжийн ажлын хуваарь болон өөрийн эрх мэдлийн хязгаарыг ойлгох, тухайн ээлжинд хийх ажлыг эрэмбэлэн, зохицуулах
  • Өөрий багийн гишүүд болон ахлах ажилтануудтай санал бодлоо үр дүнтэй солилцох, эрэлхийлэх замаар багийн ажлыг аюулгүй, үр бүтээмжтэй гүйцэтгэлд хүргэх,
  • Аюулгүй ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  • Багийн гишүүдийг Яв, Хар, Үз, Сонс зарчмын дагуу асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд оролцуулан, асуудлыг ойлгож байгааг нягтлах,,
  • Сайжруулалт хийх боломжуудыг олж илрүүлэн, өөрийн ахлах ажилтандаа санал бодлоо илэрхийлэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Шинжлэх ухаан, Инженер, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, Байгаль орчин эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Харилцааны өндөр ур чадвар болон багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт