“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Баяжуулалтын оператор ажлын байранд арван нэг ( 11) ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд болон хариуцсан талбайн эмх цэгцийг бүрэн хариуцаж ажиллах
- Үйлдвэрийн технологийн процессыг тасралтгүй явуулах, өөрийн хариуцсан хэсэгт гарсан доголдлыг цаг алдалгүй мэдээлж, арилгах арга хэмжээг авч байх,
- Өөрийн хариуцсан хэсгүүдэд байгаа сайжруулах шаардлагатай ажлуудын талаар мэдэээлж байх, сайжруулалтын санал санаачлага гаргаж ажиллах,
- Өдөр тутмын ажил эхлэхийн өмнөх хурал, ажил хүлээлцэх хуралд илэвхтэй оролцоотой байх
- Баяжуулах үйлдвэр дэх аюулгүй ажиллагааны эрсдэлүүд, мөн ноцтой /чухал болон үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны эрсдэлүүдийг олж илрүүлэх, хяналтын арга хэмжээ авахад ахлах ажилтанд туслаж ажиллах.
- Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны багийн чадварлаг гишүүн байж нэмэлтээр кран, оосорлогоо, агаарын найрлага шалгагч, хүнд машин механизм ажилуулах, тусгаарлалт хийх, галын болон анхны тусламж үзүүлэх гэх мэт ажил үүргүүдийг давхар гүйцэтгэнэ.
- ОТ-н үйл ажиллагааны хуваарийн системийн дагуу хуваарилсан ажлуудыг аюулгүй, стандартын дагуу гүйцэтгэх
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
- Баяжуулагч инженер, химийн инженер, уул уурхайн инженер эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бол давуу тал болно
- Тухайн холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно
- ЭМААБО-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхээс гадна байнга хөхүүлэн дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэдэг байх
- Монгол улсын жолооны үнэмлэхийн М ангилалтай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)