“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Оюу Толгойн гүний уурхайн төсөл – Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Барилгын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байр нь эдүгээ явагдаж буй гүний уурхайн үйлдвэрлэл болон хүдэр олборлолтод зориулсан Уурхайн ашиглалтын хугацааны Барилгын ажлын цар хүрээнд ОТТ-ний Барилгын багийн зүгээс үзүүлэх инженерийн ажил үйлчилгээний нэг хэсэг юм.
Үүрэг даалгавар
- Барилга угсралт, Төслийн хяналт, Хангамж болон бусад уурхайн оролцогч талуудад техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх.
- Барилгын ажилд зориулж гаргасан (IFC) зураг төслийг хянаж, инженерийн дизайн гаргах, ОТ-н стандарт, төслийн техникийн тодорхойлолтын дагуу сайжруулалт санаачлах.
- Зураг төсөл, барилгын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор маркшейдерүүдэд зориулан хэмжилтийн заавар бэлтгэх. Хяналтын цэгүүдийн асуудлаар уурхайн хэмжилтийн багуудтай хамтран ажиллах.
- Зураг төслийн структур бүтцэд нарийвчилсан инженерийн хяналт, үнэлгээ хийх, тайлан гаргах.
- Гүйцэтгэгчийн техникийн асуулга болон мэдээлэл авах хүсэлтэд хариулж, талбайн инженерийн асуудлуудад техникийн шийдлээр хангана.
- Худалдан авах ажиллагааны багцад барилгын материалын тодорхойлолтыг боловсруулах, техникийн дэмжлэг үзүүлэх талаар Багцын инженерүүдтэй холбогдож, материалын худалдан авалтыг амжилттай явуулахын тулд тендерийн үнэлгээний үйл явцад оролцоно.
- Инженер техникийн өөрчлөлт, үр дүнгүүдэд зориулсан ОТ-н Өөрчлөлтийн Менежментийн үйл явцыг эхлүүлэх.
- Барилга угсралтын ажлын хамтарсан шалгалтад оролцох, талбайн угсралт, гүйцэтгэгчдийн ажлын талбайг шалгаж, ажлууд нь ОТ аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхийг шалгах.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, Архитектур инженерийн боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн чиглэлээр 3-с доошгүй жил талбайн ба зураг төслийн инженерээр ажилласан, эсвэл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Төслийн удирдлагын чиглэлээр ажиллаж бичиг баримт, тайлан боловсруулж байсан.
- Удирдлага болон багуудын хооронд өндөр төвшний уялдаа холбоо ханган ажиллаж байсан.
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт