“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК – Капитал төслийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1Барилгын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн барилгын инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

 

  • Аюулгүй ажиллагаа, үйл ажиллагаа, системийн үйл явцыг Монгол улсын болон Рио Тинтогийн журам, стандартууд, аюулгүй ажиллагааны журмууд болон ажлын аюулын дүн шинжилгээнд нийцүүлэн мөрдөн ажиллах
  • Үйл ажиллагаанд шаардагдах бүтээцийн инженерийн тооцоо, зураг схем, даацын дүн шинжилгээ зэргээр хангаж дэмжлэг үзүүлэх
  • Зөвшөөрөл болон холбогдох шаардлагуудыг багтаасан Техникийн судалгаа болон сайтын судалгаа шалгалт зэрэг өргөн хэмжээний инженерийн үүрэг даалгаварт ажлын тодорхой үе шатуудад багийн гишүүний хувиар оролцох
  • Ашиглалт засвар үйлчилгээний зардлын бууруулах боломжуудыг тодорхойлж хэрэгжүүлэх
  • Бүх хэлтэст хэрэгжсэн ажлууд нь холбогдох бүх дүрэм журамтай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах
  • Оролцогч талууд болон бусад инженерүүдэд тоног төхөөрөмжийн туршилт, тусгайлсан нарийн хэмжүүрийн багажууд, тестийн үр дүнг хөрвүүлэх зэрэг тусгайлсан инженерийн сургалтуудыг явуулах
  • Систем дээрх аливаа гэмтэл дээр дүн шинжилгээ хийж асуудлыг шийдвэрлэхэд инженерүүдийг дасгалжуулах
  • Хөрөнгийн удирдлагын зааварчилгааны дагуу үйлдвэрийн эсвэл системийн засварын тактикийг боловсруулахад бага хэмжээний ажлын багийг удирдан, чиглүүлэх
  • Бусад ажил үүргийн хуваарьт заасан чиг үүргүүд

Тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролыг барилга, архитектур, иргэний ба үйлдвэрийн барилгын зураг төсөл, төлөвлөлтийн инженер чиглэлээр төгссөн байх
  • Aжлын зургийн үе шатны дагуу иргэний ба үйлдвэрийн барилгын “барилгын архитектур, иргэний ба үйлдвэрийн барилга” хэсгийн зураг төслийг төлөвлөх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Барилгын төвөгшлийн зэргээр дунджаас дээш төвөгшилтэй барилгын зураг төсөл боловсруулж, улсын экспертизээр батлуулан ажиллаж байсан туршлагатай байх.
  • Autocad, Lira sadr, 3D max, photoshop, Microsoft төсөл, Microsoft оффис болон бусад зураг төслийн өргөн хэрэглээний програмууд дээр ажилладаг байх.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
  • “Барилга бүтээц болон барилгын зураг төслийн мэргэшсэн инженер” зэрэгтэй бол давуу тал болно.
  • Барилга угсралт, үйл ажиллагааны ашиглалтын сайжруулалтын шийдлийг боловсруулсан туршлагатай бол давуу тал болно.

 

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

 

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.