“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн төслийн- Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгa угсралын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Барилга угсралтын ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь олборлолтын дэд бүтцийг аюулгүйгээр, төлөвлөсөн цаг хугацаанд барьж угсрах үүрэгтэй Захиалагч талын чухал үүрэг роль юм. Уг барилга угсралтын ажилд гриззли, элэгдэл жийрэг бүхий хүдрийн бункер, автомашинд ачих гулгуур, олборлолтын түвшин ба тээвэрлэлтийн түвшний бетон автозам, үйлчилгээний сүлжээ болон татах цэгийн хөмсөгний сет суурилуулалт багтана.

Үүрэг даалгавар

  • Талбайн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хариуцсан барилгын ажлын багцыг ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл найдвартай гүйцэтгэх.
  • Гүйцэтгэгч нар ажлын хуваарь, зардал, чанарын шаардлагыг мөрдөж байгаа эсэхийг хянах, гүйцэтгэлд нь хяналт тавих.
  • Барилга байгууламжийг зураг төслийн дагуу барьсан эсэхийг баталгаажуулах
  • Барилгын үйл ажиллагааг Рио Тинтогийн стандарт, журмын дагуу аюулгүй, найдвартай гүйцэтгэхийн тулд Захиалагч болон гүйцэтгэгч нартай харилцаж ажиллах.
  • Хууль тогтоомжийн шаардлага, Рио Тинто төслийн инженерийн заавар, стандартад нийцэж байгаа эсэхийг шалгахын тулд талбайн болон инженерийн баримт бичгийн аудит хийх.
  • Инженерийн асуудлаар техникийн дэмжлэг үзүүлэх, олж авсан сургамжаа нэгтгэх, хуваалцах
  • Барилга байгууламжийн гүйцэтгэл ба/эсвэл үйл ажиллагааг сайжруулах боломжуудыг тодорхойлохын тулд зураг төсөл, барьж байгуулах боломжийг шалгах, хянах үйл явцад оролцох.
  • Хамтын ажиллагаа, оролцоо, сайжруулалтын соёлыг бий болгохын тулд гол оролцогч талуудтай тогтмол харилцдаг байх
  • Барилга угсралтаас ашиглалтад шилжихэд шаардагдах үйл ажиллагааг бэлэн байдалд байлгах ажлуудыг дэмжих, ажлын уялдаа холбоонд гарах асуудлыг шийдвэрлэхийн тулд Уул уурхайн багтай уялдаж ажиллах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Барилга угсралтын төслүүд гүйцэтгэсэн 8-аас доошгүй жилийн туршлагатай бөгөөд үүнд Гүний уурхайн дэд бүтцийн барилга угсралттай холбоотой ажлуудыг хэрэгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Гүний уурхайн барилга угсралтын төслүүдэд 5-аас доошгүй жилийн туршлагатай
  • Цахилгаан хангамж болон Металл хийц угсралтын норм дүрэм уурхайн чанрын ерөнхий мэдлэгтэй өмнө нь ажиллаж байсан туршлагатай байх.
  • Төрөл бүрийн салбарын баг болон гуравдагч этгээдийн гүйцэтгэгчийг удирдаж байсан туршлагатай байх.
  • Гүний уурхайн барилга угсралтын ажлын туршлагатай байх.
  • Харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Шийдлийг эрэлхийлж, тасралтгүй сайжруулах эрмэлзэл бүхий санаачлагатай зан чанартай байх.
  • Төслийг хэрэгжүүлэх маш нарийн төвөгтэй орчинд бие даан ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт