“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Хангамжийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Бараа материалын нөөцийн хянагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Оюу толгой ХХК -ийн уурхайн талбар дээрх уурхайн үйл ажиллагааны бараа материалын хяналтын үйл ажиллагааг зохицуулах, удирдах үүрэгтэй.
Үүрэг даалгавар
- ОТ ХХК-ийн аюулгүй байдлын бодлого, журмуудыг мөрдөж ажиллах,
- Уурхайн талбар дээрх үйл ажиллагааны бараа материалын өдөр тутмын хэрэгцээг хянах,
- Эд хөрөнгө шилжүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэх,
- Үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, санхүү болон хангамжийн хэлтсүүдийн хооронд бат бөх хамтын
- ажиллагааг хөгжүүлэх,
- Бүрэн зогсолтын төлөвлөгөөт засвар үйлчилгээний үеийн бараа материалын хэрэгцээ шаардлагуудыг
- дагаж мөрдөж ажиллахад дэмжлэг үзүүлэх,
- Уурхайн талбар дээр шинэ тоног төхөөрөмж, холбогдох эд ангиудыг нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
- Тоног төхөөрөмжийг ашиглалтаас гаргах, хэрэглээнээс гарсан бараа материалын нөөцийг хөрөнгийн
- бүртгэлээс хасахад дэмжлэг үзүүлэх,
- Бүхий л төрлийн бараа материалын гүйлгээг хийхдээ байгууллагын нөөцийг төлөвлөх систем болон
- бараа материалын нөөцийг оновчтой болгох “MRO”системийг ашиглах,
- Сар бүрийн Ажил гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтийг (АГҮҮ) бэлтгэж танилцуулах,
- Уурхайн талбар дээрх үйл ажиллагааг сайжруулах аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэх зэргээр
- сайжруулалтыг тогтмол хийх,
- Төслийн багуудыг удирдаж, ажил үүргийн салшгүй нэгэн хэсэг болох компанийн дэвшүүлсэн зорилтод
- хүрэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажиллана.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт
- хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Ложистик, хангамж, агуулахын менежмент, түүнтэй адилтгах хэмжээний боловсролтой. Бизнесийн
- чиглэлээр мэргэшсэн бол илүү тохиромжтой
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар
- дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Microsoft Office, байгууллагын нөөцийг төлөвлөх систем болон САП-ын талаар өргөн мэдлэгтэй байх
- Англи хэлний бичгийн болон аман харилцааны өндөр чадвартай байх
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.