“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Санхүү, бизнесийн газарт, Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Байгууллагын санхүүгийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 6 сарын хугацаатай түр ажлын байр.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн мөнгөн хөрөнгийн менежментийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Компанийн мөнгөн сан, санхүүгийн багт төлбөр түргэн гүйцэтгэх чадварын таамаглалыг бэлдэж, шинэчлэх
- Өдөр тутмын банкны гүйлгээг бүртгэх, бэлэн мөнгөний түвшинг хамгийн тохиромжтой байлгах
- Банкуудтай арилжаа хийх
- Сарын эцсийн банкны дансдын тохируулгын тайлан бэлтгэж гаргах
- Хүснэгтүүдийг шинэчлэх, журнал хийх
- Хүсэлтийн дагуу талбөрийн даалгавар, тайланг гаргаж өгөхХугацаат төлбөрийн гүйлгээнүүдийг үр дүнтэй нарийвчлалтай тооцоолж, боловсруулан ханган нийлүүлэгч болон үйллүүлэгчидэд цаг хугацаанд нь шилжүүлэх
- Сарын эцсийн тохируулгын тайлангын алдаа дутагдлыг тодорхойлж, үнэн зөв байдлыг баталгаажуулан бэлтгэх
- Бүх үйл ажиллагаандаа компанийн дотоод журам болон SOX стандартуудыг дагаж ажиллах
- Захирлын тушаал банкны гарын үсгийг шинэчилж, улирал тутмын SOX-ийн хяналтын үйл ажиллагааг явуулах
- Мөнгөн сан, санхүүгийн багийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ болон техникийн дэмжлэг үзүүлнэ
- Бусад удирдлагаас өгсөн ажил үүрэг
Тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бүртгэх эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх.
- 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Excel, PowerPoint зэрэг МS Office өргөн хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх.
- SAP программанд мэргэшсэн
- Өндөр ачаалал ихтэй, шахуу хугацаанд ажиллах чадвартай
- Нээлттэй, үйл явцыг сорих чармайлттай
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байвал давуу талтай.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)