“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ашиглалтанд оруулалтын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Ашиглалтад оруулах инженерийн үндсэн үүрэг бол ашиглалтад оруулах ажлыг ашиглалтад оруулах төлөвлөгөөний дагуу хийж, инженерийн зураг төсөл, стандартын дагуу дуусгах явдал юм. Ашиглалтад оруулах инженер нь ашиглалтад оруулах нарийвчилсан төлөвлөгөөний дагуу 2-оос 5-р үе шат хүртэлх ажлыг төлөвлөх зэргээр ашиглалтад оруулах ажлын бүх үе шатанд оролцож туршилт тохируулгын төлөвлөгөө даган биелүүлэлж хариуцан ажиллах мөн хяналт тавих явдал юм.
Үүрэг даалгавар
- Гүний уурхай болон гадарга дээр ашиглалтад оруулах үйл ажиллагаатай холбоотой төслийн бүх үе шатны практик ажлууд гүйцэтгэх.
- Хуваарийг зорилтот хугацаанд хэрэгжүүлэхийн тулд бусад багтай зохицуулалт хийж, хамтран ажиллах.
- Ашиглалтад оруулж буй бүх талбайг багтаасан долоо хоногийн тайланг удирдлагад гаргаж өгөх.
- Шалгалтаар илрүүлсэн зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөхтэй холбоотой алдаа дутагдлыг шалгаж, хугацаанд нь бүрэн дуусгахын тулд холбогдох багуудтай хамтран ажиллана.
- Ажил эхлүүлэхэд нөлөөлж буй өдөр тутмын ашиглалтад оруулах үйл ажиллагаанд хяналт тавьж, тайлбар өгөх.
- Нийлүүлэгчдийг төслийн талбайд байх хугацаанд удирдан зохицуулж, бүх сургалтууд бүрэн, шинэчлэгдсэн эсэхийг шалган баталгаажуулах.
- Хүлээж авах тухай мэдэгдэл болон Татгалзах зүйлгүй тухай гэрчилгээний баримт бичгүүд бүрэн, үнэн зөв эсэхийг баталгаажуулж, эрчим хүч өгөхөөс 24-өөс багагүй цагийн өмнө баримт бичгийн хяналтаар дамжуулж гаргаж өгөх/олгох.
- Ажилтан, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг төлөвлөж, олон салбар чиглэлээр янз бүрийн төсөл дээр ажиллахад дэмжлэг үзүүлэх.
- Барьж, ашиглалтад оруулж буй системийг сайжруулах арга зам төлөвлөж, боловсруулах.
- Ашиглалтад оруулах арга хэрэгслүүд шинэчлэгдсэн, бүрэн гүйцэд байгаа эсэхийг шалгах.
- АСЖ, тусгаарлах матриц, байгаль орчны судалгааг үнэн зөв, шинэчлэгдсэн эсэхийг баталгаажуулахын тулд үйл ажиллагааны бэлэн байдлын багтай хамтарч ажиллах.
- Зураг төслийн багийн инженерүүдтэй зураг төслийн асуудлыг ярилцаж, баримтжуулах.
- Суурин машин механизмын удирдах ажилтны долоо хоног бүрийн уулзалтад оролцож, холбогдох бүх талд мэдээлэл өгөх.
- Компанийн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөх, аливаа аюултай үйлдэл, нөхцөл байдлын талаар Ерөнхий зөвлөх, Менежерт мэдэгдэх.
Тавигдах шаардлага
- Цахилгаан автоматжуулалтын инженер бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл чухал ач холбогдолтой ажлын туршлагатай, ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байна.
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
- Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт