“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв (4) Ачилт, Зөөвөрлөлтийн Засвар үйлчилгээний Багийн Ахлагч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь Ачилт, зөөвөрлөлтийн засвар үйлчилгээний багт дэмжлэг үзүүлж багийн аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай ажиллагааг сайжруулах, засвар үйлчилгээний систем процесс, үйл явцыг ашиглах, сайжруулах замаар Хөдөлгөөнт тоног төхөөрөмж болон Уурхайн хэлтсүүдийн нэн чухал зорилтууд болон төлөвлөгөөнүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Ачилт, Зөөвөрлөлтийн Засвар үйлчилгээний багт аюулгүй ажиллах орчин, аюулгүй ажиллагааны зөв зан төлөвийг бий болгоход ахлан ажиллах.
  • Баг болон бусад хэлтэсүүдэд дэмжлэг үзүүлэх.
  • Өөрчлөлтийн менежментийн процессыг өөрчлөлт хийх бүрт хэрэгжүүлэх, ашиглахыг дэмжих
  • Ажилчдаа дэмжих. зөв аюулгүйгээр манлайлан ажилуулах
  • Тасралтгүй сайжруулах орчныг бүрдүүлж, дэмжлэг үзүүлж ажиллах
  • Тоног төхөөрөмжийн арчилгаа, ашиглалт, засварын чанарт ажилчдын өөриймсөг соёлыг төлөвшүүлэх.
  • Сайжруулах боломжуудыг тодорхойлж, үнэлэх. Шилдэг туршлагыг хэрэгжүүлэх, дэмжих.
  • Аюулгүй ажиллагааны стандарт, журмын хэрэгжилтийг хангуулах.
  • Хүдэр зөөвөрлөлтийн техникийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлийг дээшлүүлэхийн тулд, засварын найдвартай ажиллагаа, төлөвлөлтийн багууд болон бусад хамаарал бүхий хэсгүүдтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Засвар үйлчилгээний инженер эсвэл уул уурхайн засвар үйлчилгээний орчинд мэргэшсэн, туршлагатай.
  • Уул уурхайн засварын чиглэлээр 2 – аас доошгүй жил баг ахлах болон удирдах албанд ажиллаж байсан туршлагатай.
  • Засварын ажилтнаар 3 аас 5 жил ажилласан, засварын ээлжийг удирдсан, гүний уурхайн хөдөлгөөнт, дагалдах тоног төхөөрөмжийн эсвэл гадаргын, ил уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний туршлагатай.
  • Аюулгүй ажиллагааны төлөө тууштай, ухамсартай гэдгээ харуулсан
  • Тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай байдлыг сайжруулсан туршлагатай
  • Засвар үйлчилгээний төлөвлөлтийн, тайлан гаргах мэдлэгтэй
  • Тасралтгүй сайжруулалтуудыг бодитоор хийж гүйцэтгэсэн.
  • Манлайлах, удирдах чадвар сайтай, багаар ажиллах сайн төлөвлөлт, зохион байгуулах чадвартай.
  • САП болон РТБС дээр ажилласан туршлагатай болон мэдлэгтэй.
  • Монгол, Англи хэлээр үр дүнтэй харилцах чадвартай (дунд түвшний)

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт