“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Гүний Уурхай – Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ачилт, Зөөвөрлөлтийн Засварын Авто Цахилгаанчин байранд ажилтан шалгаруулж авна.Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно.
Гүний Уурхайн хүдэр зөөвөрлөлтийн Мерседес Бенз тээврийн хэрэгслийн автын цахилгаанчин нь хүдэр тээвэрлэх чухал тээврийн хэрэгслийн оновчтой гүйцэтгэл, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү ажлын гол зорилго нь эдгээр хүнд даацын тээврийн хэрэгслийн үр ашиг, найдвартай байдлыг сайжруулах зорилготой, түүний цахилгаан системийг суурилуулах, засвар үйлчилгээ хийх, оношлох, засварлах явдал юм. Хүдэр тээвэрлэх Мерседес Бенз тээврийн хэрэгслийн авто цахилгаанчин нь урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг хийж, цахилгааны гэмтлийг арилгах, аюулгүй байдлын стандартыг чанд мөрдөж ажилласнаар хүдэр тээвэрлэлтийн саадгүй үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулж, тээврийн хэрэгсэл болон операторуудын аюулгүй байдлыг хангана.
Үүрэг даалгавар
- Ачилт, зөөвөрлөлтийн техникийн засвар үйлчилгээний багийн хувьд аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангах хувийн амлалтаа харуулах.
- Цахилгааны системийн аливаа өөрчлөлтөд, өөрчлөлтийн менежментийн үйл явцыг ашиглахыг дэмжих болон хэрэгжүүлэх.
- Автомашины цахилгааны системийн талаарх багийн гишүүдийн ур чадварыг хөгжүүлнэ.
- Автомат цахилгааны системтэй холбоотой сайжруулах санал санаачилгад оролцох.
- Цахилгаан системийн эвдрэл гэмтлийг шалтгааныг илрүүлэн ойлгож, шийдвэрлэхийн тулд загасан нурууны аргачлал, эвдрэл гэмтлийн дүн шинжилгээ гэх мэт аргуудыг ашиглана.
- Автомат цахилгааны системийн ашиглалтын бэлэн байдал, инженерийн дизайны дүгнэлттэй холбоотой төслүүдийг дэмжих, оролцох
- Ачилт зөөвөрлөлтийн машины цахилгааны системтэй холбоотой гүйцэтгэлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах.
- Ахлах ажилтаныг орлон ажиллах:
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, гэрчилгээ (дагалдан эсвэл мэргэжлийн гэрчилгээ, үнэмлэх гэх мэт), дипломыг авч эзэмшсэн байх.
- Автомашины цахилгааны засвар үйлчилгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
- Багийг удирдах, үр дүнтэй харилцах, асуудлыг шийдвэрлэх ур чадвартай.
- Аюулгүй ажиллагааны төлөө тууштай, ухамсартай гэдгээ харуулсан
- Тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай байдлыг сайжруулсан туршлагатай
- Тасралтгүй сайжруулалтыг бодитоор хийсэн.
- САП болон РТБС дээр ажилласан туршлагатай болон мэдлэгтэй.
- Монгол, Англи хэлээр үр дүнтэй харилцах чадвартай
Cонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)