“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ-Капитал төслийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Ахлах бичиг баримтын хянагч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн AСЖ бичиг баримтын дэмжлэг, үйлчилгээг ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж, хяналт тавихад оршино.

Үүрэг даалгавар

  • Ажлын Стандарт Журам боловсруулж (ACЖ), шинэчлэн сайжруулах, холбогдох ажилтнуудад танилцуулах, хэрэгжилтийн төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай нэмэлт өөрчлөлт хийх.
  • Төслийн бичиг баримтад багтсан техникийн систем болон бусад цогц мэдээллийг нэгтгэн боловсруулж, хянан засварлах, шаардлагатай тайлбаруудыг бэлтгэх.
  • Бичиг баримтын стандарт, арга зүй, боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах, хэрэгжилтийг хянах, шаардлагатай үед удирдан зохицуулах
  • Баримт бичгийн дугаар, гарчиг, хянан засварлалт ба төлөвийн мэдээлэл, баталгаажуулсан гарын үсэг зөв эсэхийг шалгах;
  • Баримт бичгийг хяналтад авахаас өмнө баримт бичигт байх ёстой баталгаажуулах гарын үсгийг зуруулах;
  • Үндсэн файлыг Мэдээллийн удирдлагын системд зөв хадгалах, хөрвүүлсэн файлыг үүсгэх
  • Бүх баримт бичгийг “Оюу толгой” ХХК-ийн дугаарлах ба хянан засварлах журамд нийцүүлэх;
  • Эх болон хөрвүүлсэн файлын аль алины хувьд нэвтрэх эрх, ALIM-ийн мета өгөгдлийг зөв байлгах.
  • Баримт бичиг, зураг төслийг хянаж засварлах, мета өгөгдлийг засаж өөрчлөх;
  • Шаардлагатай үед ACЖ болон бичиг баримт боловсруулах, сургалтыг зохион байгуулж, системийн хэрэглэгчдэд техникийн дэмжлэг туслалцаа өгөх.
  • Бичиг баримт, АСЖ-ын талаар сургалтыг зохион байгуулах, хяналтын системийн талаар хэрэглэгчдэд техникийн дэмжлэг туслалцаа өгөх
  • Өөр өөр ханган нийлүүлэгчээс ирсэн баримт бичгүүдийг “Оюу толгой”-н баримт бичиг дугаарлах кодоор дахин дугаарлаж, Мэдээллийн удирдлагын систем (DMS) рүү оруулах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролыг инженерчлэл, бизнесийн удирдлага эсвэл эдгээртэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай байх
  • Microsoft office (Word, Excel), PowerPoint программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх
  • Инженерийн өгөгдлийн удирдлагын системийн талаар нарийн ойлголттой байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж  бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт